
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах нэг сарын аян”-ыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас энэхүү аяныг улсын хэмжээнд явуулж байгаа тул иргэд энэ хугацаанд бичиг баримтын зөрчлөө арилгах боломжтой юм.
Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооныхон өнөөдөр 10.00 цагт Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн бэлтгэл ажлын явц, хэрхэн ханган ажиллаж байгаатай танилцахаар болжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ