Мацаг барих өдөр

img

3-р сарын 20. Өнөөдөр олон улсын махгүй өдөр (International Day Without Meat)-ийг 1985 оноос тэмдэглэж байна. Энэ өдөр дэлгүүр хоршоод мах худалдах, ресторанууд махан хоол зоогоор үйлчлэхээс татгалзаж,  цагаан хоолны ач тус мөн амьтад, хүрээлэн буй орчноо хайрлах үзэл санааг сурталчилдаг байна. Статистикийн тоо баримтаас үзвэл хүн төрөлхтөн жил бүр 60 миллиард амьтныг (загас, үетэн болон нялцгай биетнийг оролцуулалгүйгээр)  хороож хоол хүнсэндээ хэрэглэдэг байна. Тэгсэн хирнээ ойролцоогоор нэг тэрбум хүн манай гариг дээр өлсөж, цэвэр усны дутагдалтай байдаг бөгөөд цагаан хоолонд шилжсэнээр энэ асуудлыг шийдэж болохоор байгаа юм. Нэг килограмм мах  үйлдвэрлэхийн тулд өнөөдөр 10 гаруй килограмм үр тариа,  15-аас илүү ус шаардагддаг. Дэлхийн мах үйлдвэрлэлийн хэмжээ, үүнд зориулагдаж буй үр тарианы хэмжээг тоооцох юм бол өлсөж буй тэр бүх хүмүүсийг бүгдийг хооллож хүрэлцэхүйц юм. Түүнээс гадна мал аж ахуй нь хүлэмжийн нөлөөг үүсгэгч хийний 18 хувийг гаргадаг бөгөөд энэ нь бүх төрлийн тээврийн хэрэгсэлүүд нийлээд гаргаж буйгаас их байгаа болно. Түүнээс гадна шинээр малын бэлчээр гаргахын тулд ой модыг устгаж байгаа болон хөрс ихээр талхлагдаж байгаа нь манай гаригийн био мандалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Махан хоолыг эрхэмлэдэг монголчууд бидний хувьд нэг ч өдөр болов ходоод гэдсээ амрааж мацаг барихад буруу нь юу байхав. Сар бүрийн эхний өдөр дэлгүүрт архи зарахгүй, баар ресторанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй болоод байхад жилдээ ганц удаа 3-р сарын 20-нд зах дэлгүүр хаана  ч мах худалдаалахгүй, гуанз хоолны газар зөвхөн цагаан хоолоор үйлчилдэг болбол дургүйцэх хүн нэг их олон гарахгүй л болов уу. Ер нь ч тэгээд монголчууд эрт дээр үеэс махыг зөвхөн хүйтэн сэрүүний улиралд хоол хүнсэндээ хэрэглэж, зун намартаа цагаан идээ, ааруул өрмөө түлхүү хэрэглэж байсан уламжлалтай билээ. Эх сурвалж: ТВ-7 хоног

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gtdfjjuhjioikop:
Mongol hun bol mahgui baij bolohgui, harin gadaad hun bol mahgui baij bolnooo
2013-04-27
Махчин:
Хуцөө. иддэгээрээ л идииш дээ.
2013-03-20
ганаа:
7сарын20нд бол болноо.Өнөөдөр арай биш ээ
2013-03-20
doogii:
saihan odor boloh ni dee
2013-03-20
Hunnu:
Milliard bish terbum..Mongoloor bich l dee!!!!
2013-03-20