Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

-09.00 цагт Төрийн ордны хуралдааны “А” танхимд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай багц хуулийн төслийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

-10.00 цагт Төрийн ордонд Сангийн яам Дэлхийн банктай хамтран Баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлэх, боловсронгуй болгох зорилгоор “Үр ашигтай Баялгийн сангийн удирдлага” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулна.

-Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс “Мэргэжлийн сургалт-Таны сонголт” өдөрлөгийг МҮЭСТО-нд өнөөдөр 10.00-16.00 цагийн хооронд зохион байгуулна. -Дэлхийн усны өдрийг тохиолдуулан 11.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд “Усны дэвшилтэт техник, технологи” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно. Нээлтэнд Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, БОНХЯ ны сайд С.Оюун нар оролцоно.

Энэхүү үйл явдлын дараа 12.00 цагаас МҮХАҮТ-аас ойрын үед авч хэрэгжүүлж буй болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал болно.

-Каритас Чех Репаблик байгуулагын хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Ногоон барилгын загварчлал ба туршлага” сэдэвт хоёр өдрийн сургалт эхэллээ. Өнөөдрийн хурал  10-16 цагийн хооронд ШУТИС-ийн "Т" байр 207 тоот болох юм. --12.00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ. -13.00-17.00 цагт БОНХЯ-ны Хаан танхимд “Хатан Туул ба Нийслэлийн хувь заяа” нээлттэй хэлэлцүүлэг болно. -16.00 цагт МУБИС-ын төв байрны 201 тоотод УИХ-ын дэд дарга Л.Цог "Байгалийн баялаг ба залуучууд" сэдвээр илтгэл тавина -Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 Монголын аялал жуулчлалын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “International Travel Mart -2013” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ. 11.30 Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Энхманлай, Соёлын тэргүүний ажилтан, дуучин, нэвтрүүлэгч Д.Цовоо нарын хамтарсан уран бүтээл “Манай орцны миний багын дуунууд-3” цомгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. 12.00 “Координат” төвөөс “Шинэ орон сууц үзэсгэлэн орон сууцны үнийг тодорхойлно” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

-Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд “Галдан Бошгот” цомгоо олон нийтэд танилцуулна. Тэрээр АНУ-д байхдаа энэ хөгжмийн зохиолын саналыг хүлээн авч амжилттай цомог гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ