
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Монголиан аэрлайнес групп” ХХК-ийг зөрчлөө арилгахыг шаардсан байна. Учир нь агаарын тээврийн “Монголиан аэрлайнес групп” ХХК нь өөрийн компанийн агаарын хөлөг онгоцнууд дээр “Sinse 1956” гэсэн бичиглэлийг үйлдэн, 1956 онд үүсгэн байгуулагдсан мэтээр сурталчилж байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан заалтыг зөрчсөн үйлдэл болсон гэнэ.
Уг нь “Монголиан аэрлайнес групп” ХХК нь Олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд нислэг үйлдээд нэг жил болж байгаа бөгөөд “Mongolian airlines”гэх нэрийг ямар нэг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг аваагүй байгаа аж. Гэвч уг нэрээр нислэг үйлдэж байгаа нь тус зах зээлд танигдсан “МИАТ” ХК-ийн нэрийг ашиглан шударга бусаар өрсөлдсөн гэх үндэслэл болсон байна. Тиймээс тус компанийг уг зөрчлөө арилгахыг шаардсан албан бичиг илгээгээд байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ