
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр энэ он гарсаар эхний хоёр сарын байдлаар зонхилон тохиолдох Бэлгийн замаар дамжих халдварын 2590 тохиолдол бүртгэгдсэн аж. Энэ нь нийт халдварт өвчний 36.3 хувийг эзэлж байна. Нийт БЗДХ-ын өвчлөлийн 39.6 хувийг тэмбүү өвчин эзэлж байгаа ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүү өвчин 336 тохиолдлоор нэмэгджээ. Тодруулбал, 10 мянган хүн амд ногдох өвчлөл Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгууд болон Улаанбаатар хотод өндөр байгаа юм байна. ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрсөн долоо хоногт 967 хүн хандаж үйлчлүүлсэнээс бэлгийн замаар дамжих халдвар 68 (тэмбүү 27, заг хүйтэн 21, трихомониаз 20) илэрсэнийг хяналтанд авч , хавьтал судлал хийгдэж, эмчилгээ, хяналтанд орсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ