“Твиттер Шаг-2013” аварга шалгаруулах тэмцээн болно

img

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос “Твиттер Шаг-2013” сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 23-ны өдрийн 11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна. Жиргээчин Г.Занданшатарын санаачлагаар жиргээчдийн дунд зохион байгуулж буй тус тэмцээнд оролцохоор 70 гаруй жиргээчид бүртгүүлээд байгаа аж. Тус тэмцээнд түрүүлсэн жиргээчинд дэлхийн шатрын мастеруудын гарын үсэгтэй шатрыг бэлэглэх гэнэ. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ