Монголын уран зохиолын өвийн асуудлаар хуралдана

img

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын сектор, "Улаанбаатар" дээд сургууль, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо хамтран  “ХХ зууны монголын уран зохиолын өвийг тодруулах асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Тус эрдэм шинжилгээний хурал нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын секторын “Монгол орны аман ба бичгийн зохиолын судалгаа” сэдэвт ажлын явц, зарим үр дүнг судлаач, багш нар, зохиолч олон нийтэд танилцуулах, ЮНЕСКО-гоос тунхагласан “Дэлхийн яруу найргийн өдөр”-т зориулан олон нийтэд хандсан оюуны соёл, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх зорилготойгоор зохиогдож байгуулагдаж байгаа аж.  Тус хуралд доктор Б.Мөнхбаяр “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр ба “Норовын намтар”, доктор, дэд профессор А.Мөнх-Оргил “Ш.Ванчаарайн туурвил зүй”, доктор, дэд профессор Ш.Баттөр “Ж.Бямбаагийн цуврал роман”, докторант П.Нямлхагва  “Ц.Чимэддоржийн яруу найраг-уламжлал, шинэчлэл”, докторант Ж.Ууганбаатар “Фрейтагийн пирамид ба Монгол жүжиг” зэрэг илтгэлийг тус тус хэлэлцүүлэх юм. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 21-нд  буюу маргааш ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн байранд болно. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ