Сахарын агууламж ихтэй ундаа үхлийн шалтгаан болж байна

img

Харвардын Их Сургуулийн судалгааны багийнхны хийсэн судалгааны үр дүнд чихэр ихтэй ундаа хэрэглэх нь эрүүл мэндэд тун их сөрөг нөлөөтэй болох нь батлагджээ. Судалгаагаар чихэр ихтэй, газтай ундаа ууснаас үүдэн дэлхий дээр жилд 180 мянган хүн  амиа алддаг аж. Тэдгээрийн  25 мянга нь зөвхөн АНУ-ийн иргэд байна гэсэн тооцоог мөн гаргасан байна. Энэтхэгийн судлаач эрдэмтэн Гитанжали Синх энэ төрлийн судалгаан дээр дагнаж ажиллаад таван жилийн хугацаа өнгөрчээ.Түүний багийнхны хийсэн судалгаагаар энэ хугацаанд 133 мянган хүн чихрийн шижин өвчнөөр нас барсан байна. Харин 44 мянган хүн чихэр ихтэй ундааг их хэрэглэсний улмаас зүрх судасны өвчнөөр өвчилж нас барсан бол  6000 хүн ямар нэг төрлийн хорт хавдрыг богино хугацаанд тусч нас барсныг тогтоосон байна.Түүнчлэн эрүүл зөв хооллолтын горимыг алдагдуулдаг хэмээн аль болох хэрэглээгээ бууруулах уриалга гаргаад байгаа юм. АНУ-ын “Ундаа үйлдвэрлэгчдийн холбоо” энэ судалгааг эсэргүүцсэн байна. Тэд энэ судалгааг зүгээр л шуугиан дэгдээх гэж хийсэн зүйл гэж дүгнэжээ.Мөн чихэр ихтэй ундаанаас болж хорт хавдар үүсэх учиргүй хэмээн шүүмжилсэн байна. Харин эдгээр эсэргүүцэлтэй тулгарсан судлаачид хүмүүст хандан “Эрүүл  байхын эх үндэс бол зөв хооллолт байдаг. Тиймээс аливаа идэж байгаа зүйлийнхээ орц найрлагыг зөв тохируулан хэрэглэх хэрэгтэй. Эрүүл мэндээ үнэхээр бодож байвал амтанд автах сонголтоо хязгаарлах хэрэгтэй” гэжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hotiin irgen:
undaa uildverleghid oorsdoo ter undaanaasaa uudaggui ur huuheddee ogdoggui gej hun bolgon yaridag shuudee.tiim uchraas engiin hereglegchid bid chine ooroo oorsdiigoo l hamgaalahgui bol bolohguinee
2013-03-21
оюунаа:
Нээрээ үйлдвэрлэл түгээлтйиг нь л зогсоочихвол яасан юм бэ.
2013-03-21
anASKK:
tiim shuu,,,,mongold yag tamxiniii shine xuuli shig gaaztai bolon eruul mend bolon xordlogo ogoxod oir xunsniii bux buteegfexuund tom xyanalt tawix xeregtei....ireeduig xamgaal...
2013-03-21