
БНХАУ-ын Гуанжоу хотод “World Team Classic” буюу Дэлхийн багийн цомын тэмцээн энэ сарын 28-31-ний өдрүүдэд зохиогдоно. Энэхүү спортын багуудын хооронд зохиогддог цомийн тэмцээнд дэлхийн шилдэг эмэгтэй, эрэгтэй тус бүр 12 баг оролцох юм. Баг тус бүрт 46 тамирчин оролцдог аж.
Энэхүү тэмцээнд Хятад, Герман, АНУ, Бразил, Египет, Австралийн эрэгтэй тамирчид тивээ төлөөлж орж байгаа бол чансаагаараа дараагийн зургаан багт Солонгос, Япон, Австри, Швед, Сингапур, Тайваны тамирчид өрсөлдөх юм байна.
Хятад, АНУ, Вразил, Египет, Австраль, Недерландын эмэгтэй тамирчид тивээ төлөөлөн тус тэмцээнд өрсөлдөнө. Харин чансаагаараа Сингапур, Хонгконг, Солонгос, Япон, Герман, Польш улсын тамирчид тус тэмцээнд шууд орох эрх нь нээгдсэн аж.
Энэхүү багийн амжилтын төлөө өрсөлддөг тэмцээнийг ширээний теннисний олон улсын шүүгч Энэбишийн Мөнхбилэг /Монгол/, Марио Рефрансчини /Итали/, Мей Лан Цэ /Хонгконг/, Катерина Фараго /Итали/ нар шүүх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ