Хүний амь хөнөөсөн Б.Анхбаярын ялыг хэвээр үлдээв

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцлээ. Б.Анхбаяр нь 2010 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрийн хооронд өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн нийтийн байрны өрөөнд танхайн сэдэлтээр иргэн Н-ийг онц хэрцгийгээр санаатай алсан, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор талийгаачийн цогцсыг өрөөний шалан доор газарт булж нуусан гэмт хэргийг үйлджээ. Мөн Г.Нэргүй, Д.Сүх, Б.Ууганбаяр нар нь Б.Анхбаярыг гэмт хэрэгт холбогдолгүй болгох зорилгоор 2012 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдсон байна. Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Б.Анхбаярт Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид 20 жил хорих ял оногдуулжээ. Харин Г.Нэргүй, Д.Сүх, Б.Ууганбаяр нарт тус бүр 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар болжээ. Нийслэлийн шүүх дээрх хэргийг 2013 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулсан байна. Харин Г.Нэргүй, Д.Сүх, Б.ууганбаяр нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв. Ингэснээр Б.Анхбаяр 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болж байгаа юм. Мөн хуралдаанаас өмгөөлөгч Б.Батхуягийг энэ хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байхдаа ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандахаар болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsagdaa:
het davragchaa chi hun mon uu uhsehiig ni hairlaagui bj alsaniig ni hairaldag mulguu l nohor bna daa tanai hen negend iim zuil tohildoj uhhed chi ingej bodohgui bolvuu
2013-04-04
tsagdaa:
amiig amiar solih bsan wm hun hairlah setgelgui huniig hun gehed hetsuu shuu adguus ch ahgaa hevtertee huuhgui baihdaa
2013-04-04
unench:
bolson bna omgoologch erh zuin tuslaltsaag buruugaar oilgoj buruu uil ajilgaa yvuulsanaas oor gurvan hun tensen hargalzah yl avlaa shuu dee uniig tsaashid sain bodoltsoh heregtei gej bodoj bna
2013-04-04
sek end sek:
CHI HUN ALJ UZSEN HUN shig oilgoj bh chin zovlond hun unagacan hun zovlongoo hariutslagaa uureh l estoi. hairan zaluu geluu -hun alahdaa ter zaluu chin hairlaj orovdooguin lavtai
2013-03-27
het davragch:
hairan zaluu tenseed unguruuchij boloogui l um bh da hun alsan hun ug ni dahij hun aldaggui l umdaa huuli hatuu bn shu yamar osama bin laden saddam 2 shig turluur ni ustgah gemt hereg hiisen bish
2013-03-23
sek end sek:
CHI HUN ALJ UZSEN HUN shig oilgoj bh chin zovlond hun unagacan hun zovlongoo hariutslagaa uureh l estoi. hairan zaluu geluu -hun alahdaa ter zaluu chin hairlaj orovdooguin lavtai