Хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

img

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт   өнөөдөр 10.00 цагт  Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Маршалын албаны тухай хуулийн төсөл, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно. Эрүүгийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд боловсруулж буй хуулийн төслүүдийг Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нарт сурталчилан таниулж, хэлэлцүүлэг явуулах замаар хуулийн төсөлд тусгах санал гаргах, уг хуулийн төслийг боловсронгуй болгоход хэлэлцүүлгийн зорилго чиглэгдэж байна.
У.Хаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ