Сонгуульд 17 тэрбум 209 сая төгрөг зарцуулна
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгийн өгч буй мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг гурван тэрбум төгрөг, нэг намаас сонгуульд зарцуулах дээд хэмжээг 5.1 тэрбум төгрөг байхаар тус тус тогтоожээ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад зориулж төсвөөс 17 тэрбум 209 сая төгрөг зарцуулахаар тусгаад байгаа ажээ.Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн гадаадад улсад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байгаа, харааны бэрхшээлтэй сонгогчдод брайль үсэг бүхий хавтас санал өгөх бололцоогоор хангах, сонгуультай холбоотой хууль тогтоомжийг хэвлэх, гадаад хэл дээр орчуулах зэрэг ажил хийж байгаа талаар танилцууллаа.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ