Европын комиссын ерөнхийлөгч Ж.М.Баррозо манай улсад айчилна

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо тэргүүтэй Европын Холбооны төлөөлөгчид энэ сарын 23-24-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай өргөтгөсөн хэлэлцээ хийх юм байна. Тус айлчлалын хүрээнд Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” болон “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн гэрээнд хоёр тал тус тус гарын үсэг зурах аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sandag-Ochir:
Europe-iin Holboonii boss bol espana garliin hun.tegeheer espana helend "Z"-iig dandaa "S"-eer duudna shuu. BARROSO gej mongoloor buulgan bicheerei , Thanks ! Jisheelbel ZARAGOZA gedeg hotiig SARAGOSA gej unshdag yum.
2013-03-21