“Автомашингүй өдөр”-ийг долоо хоногийн турш тэмдэглэнэ

img

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн ЗДТГ, түүний харьяа агентлагууд, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн гэрээт байгууллага, Замын цагдаагийн газар зэрэг байгууллагууд хамтран Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр”-ийг дөрөв дэх удаагаа буюу энэ сарын 31-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус өдрийг угтан энэ сарын 24-нөөс эхлэн долоо хоногийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” гэсэн уриатай зохион байгуулагдах аж. Автомашингүй өдрийн зорилго нь замын ачааллыг үе шаттайгаар бууруулах, улмаар хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөнд олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Мөн нийтийн тээвэр, унадаг дугуй, явган зорчих зэрэг автомашинаас бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгэмд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа явуулах юм байна. Дэлхийн олон улс оронд автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ “Clean Air-it’s your move!” буюу “Цэвэр агаар-таны зорчих сонголт” гэсэн уриатай байх юм байна. Манай оронд ирэх долоо хоногийн турш явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр, гарцаар гарах өдөр гэх мэт хөтөлбөрүүдийн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулах ба дүүрэг тус бүр өөрийн заасан талбайд үйл ажиллагаа явуулах аж. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг: Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Гэсэр сүмийн уулзвараас Их сургуулийн 1-р байрны уулзвар хүртэл Сүхбаатар дүүрэг: Мэдээллийн технологийн үндэсний паркын өмнөх талбайд байрлаж, Их сургуулийн 1-р байрны уулзвараас Чингис зочид буудлын уулзвар хүртэл Баянзүрх дүүрэг: Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Зүүн 4 замаас Боловсролын их сургуулийн уулзвар хүртэл Сонгинохайрхан дүүрэг: Номин их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Боловсролын их сургуулийн уулзвараас Номин их дэлгүүр хүртэл Баянгол дүүрэг: Улаанбаатар их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Баруун 4 замаас Номин их дэлгүүр хүртэл Хан-Уул дүүрэг: Драмын театрын урд талд байрлаж, Сөүлийн гудамжинд тус тус зохион байгуулах аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol hun:
haanaas henii duguig avchirc zarah geed bgaa yum bol doo ene heden yumnuudiig ovoo gej bodson chin ovoolson baasnaas doloo dor amitad bna daa.hiih yum oldohgui bna uu bat uulee.naadahad chin mungu zartsuulah l baih daa.ter mungu haanaas gardag bilee.arai uur yumand zartsuulahgui.novsh gej......
2013-03-22
zochin:
3 31ndshdeeee boliocheee hooshee
2013-03-22
дорж:
морио унахаа бааахан ташуур бариж зодолдоод явж дее кккккк
2013-03-21
дорж:
хотиин дарга тенег юм их хугжилуус их чангаах хундээ ккккк зоног овгон
2013-03-21
aaaaa:
oor hiih yum bdaggui yum bhdaa lalaruud
2013-03-21
irgen:
Duguinii zamaa hiicheed ene mashingui udur ene teree zohion baiguul l daa. Yu yugui huurtsugluu l yanz yanziin yum hiih geed, ehleed beltgel ajlaa sain hii daraa ni ter gadaadiihniig duurai.
2013-03-21
Zaya:
Gants uder business khiikhgyi baij bolno sh dee. YuN surtei yum. Saikhan yavgan alkhakhgyi yu.
2013-03-21
seeeeeeeee:
erguu malnuud min hiih yum oldohgui baigaa bol une tolborgui doloo honog emchiin uzleg onoshlogoo hii
2013-03-21
muugii:
NIITIIN TEEVEREE NEMEGDUULEE!!! OLON ZAM CH HEREGGUI EE!!! CHIRGUULTEI AVTOBUS ENE TER AV L DAA. NIITIIN TEEVER SAIN BAIVAL NIITEEREE ZORCHINO SHUU DEE.ZUUN BARUUN 4 ZAMIIN HOOROND ZUVHUN NIITIIN TEEVER YAVUULCHIH GEH MET GARC BELEN BAINA DOO
2013-03-21
Ganbaa:
Tenegtehee boliochee. Uur hiih yum bhgui yumuu ene tur zasag chin'. Esvel bugdeeree ajilgui yumuu. Busad zamuud n' buun tugjrel uusch buun yum bolno side.
2013-03-21
seeeeeeeee:
erguu malnuud min hiih yum oldohgui baigaa bol une tolborgui doloo honog emchiin uzleg onoshlogoo hii
name:
ZOV ZOV
2013-03-21
хөдөө:
нэгмөсөн морь м а л ааа унамаар юмдоо
2013-03-21
Zochin:
Neg udur ashiglahaa bolihgui u? BUsiness ees uur um medehee bolitson garuud bh umaa. yamar ajliin udur bish.
2013-03-21
zochin:
zov orchuulaachee
2013-03-21
tugsuu:
mashin ashiglaj uil ajillagaa yavuuldag baiguullaguud yah bolj bainaa denduu yavtsuurch baigaan bishuu ???
2013-03-21