Америкийн “Voyager-1” зонд Нарны аймгаас гарсан бололтой
35 жилийн өмнө НАСА-гийн хөөргөсөн “Voyager-1” автомат зонд Нарны аймгаас гарч, од хоорондын орон зайд орсон түүхэн дэх анхны сансрын аппарат болсон бололтой. “Voyager-1” зондын бүхээгийн багаж хэрэгслүүдээс дэлхийд дамжуулсан мэдээллийг судалсан Америкийн эрдэмтэд лхагва гарагт ингэж мэдэгджээ. Секундэд 17 км-ийн хурдтай явж байгаа сансрын аппарат бүр өнгөрсөн оны сүүлчээр гелио-мандлын хилд дөхөн очиж, хүрээлэн буй орчинд цацраг хэмжээ эрс өөрчлөгдсөнийг бүртгэж авсан байна. Одоо уг аппарат бас хэдэн зуун сая километр зам тулснаар од хоорондын орон зайд хүрчээ гэж шинжээчид үзэж байгаа ажээ.
“Voyager-1” зонд Нарны нөлөөнд байдаг гол районоос гарсан бололтой, учир нь од хоорондын орон зайд байх ёстой устөрөгч, гелийн тийм үзүүлэлт мэдээллээс харагдаж байна” гэж Нью-Мехико муж улсын их сургуулийн одон орон судлалын хүндэт профессор Билл Уэббер дурджээ. 1977 онд хөөргөсөн “Voyager-1”одоо нарнаас 18 тэрбум гаруй километрийн хол байгаа ажээ. Хамгийн урт аяллынхаа хугацаанд уг зонд Нарны аймгийн гарагууд, түүний дотор Бархасбадь, Санчир, Дэлхийн ван, Далай вангийн тухай сонин мэдээг дэлхийд дамжуулсан байна. Түүний аялал 2025 он хүртэл үргэлжилнэ гэж НАСА-гийн мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ