БНАСАУ-ын удирдагч диско хөгжим сонирхдог, охинтой болсон гэж Деннис Родман мэдээлжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун 1980-ад оны диско хөгжим сонирхдог, харин түүний гэргий Ли Соль Жу охин төрүүлжээ. Америкийн сагсчин Деннис Родман Британийн “Сан” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна. Родман БНАСАУ-д очиж, Ким Чен Унтай уулзсан юм. Сонин тамирчин болон Умард Солонгосын удирдагчийн хамтдаа авахуулсан хэд хэдэн зургийг нийтэлжээ. Ли Соль Жу саяхан хүүхэд төрүүлсэн гэсэн мэдээ гуравдугаар сарын эхээр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан ч, энэ нь хүү юү, охин уу гэдэг нь тодорхойгүй байсан юм.
Родманы хэлснээс үзвэл тэр Пхеньянд хүлээн авалтад оролцож, Ким Чен Уны гэргийтэй ярилцсан байна. ”Тэр бяцхан хөөрхөн охиныхоо тухай байнга ярьж байсан” гэж сагсчин дурджээ. Ли Соль Жу Францын “Кристиан Диор”-ын бүтээгдэхүүнд дуртайг тэмдэглэсэн байна. Ким Чен Ун орчин үеийн хөгжим сонирхдогоос гадна Майкл Жексон болон “Би Жиз” хамтлагийн бичлэгийг надтай хамт сонссон гэж Родман хэлжээ.
БНАСАУ-ын удирдагчийн урилгаар америкчууд наймдугаар сард тус улсад зургаан өдөр зочилсон юм. “Сан” сонинд бичсэнээр “Ким Чен Ун 2009 онд Ли Соль Жутай гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй гэсэн цуу яриа байдаг, гэвч тус улсын эрх баригчид үүнийг огт нотлоогүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ