Хүндэт донорууд автобусаар үнэгүй зорчино
Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын трансфузиологийн холбоо ТББ хамтран Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүсэлт тавьснаар сүүлийн жилүүдэд цусаа тогтмол өгч байгаа хүндэт доноруудыг автобусаар үнэгүй зорчих үнэмлэх олгохоор болжээ. Автобусаар үнэгүй зорчих үнэмлэх авах 170 гаруй донор байгаа гэнэ. Хүндэт доноруудыг бүртгэх ажил маргааш дуусах бөгөөд холбогдох бичиг баримтаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд авчирч өгөх ёстой юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ