
ӨАБНУ-ын африкчуудыг заавал паспортжуулах тухай апартейдийн хуулийг эсэргүүцсэн тайван жагсаалыг 1960 оны гуравдугаар сарын 21-нд арьсны үзэлтнүүд Шарпевиль тосгонд (ӨАБНУ) буудан тараахад амь нас, бие сэтгэлээрээ хохирсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэдэг юм. Тэгэхэд 69 хүн алагдаж, 100 гаруй хүн шархаджээ. Бүх нийтийн анхны арьсны үзэлгүй сонгууль явуулсны дараа ӨАБНУ-д хүний эрхийн өдрийг бий болгожээ (1994 онд).
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1966 онд энэ өдрийг тунхаглан зарласан юм. Арьсны үзэл болон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тэмцэж байгаа ард түмнүүдтэй эв санаагаа нэгтгэх өдрийг 1979 оноос эхлэн дэлхийн янз бүрийн оронд гуравдугаар сарын 21-нээс жил бүр тэмдэглэдэг. Өнөөдөр тохиож байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ