СӨХ-ын дээд зөвлөлийг татан буулгах хурал болж байна
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд яг одоо СӨХ-ын дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг хураан авах талаархи ШӨХТГ-аас шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэж байна.
Өнгөрсөн хугацаан ШӨХТГ-т 400 гаруй иргэнээс сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар гомдол ирүүлж байсан юм. Ирсэн гомдол санал дээр тулгуурлаж ШӨХТГ 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоог хамруулан шалгалт явуулсан билээ.
Уг шалгалтаар сууц өмчлөгчдөөс халаалт дулаан, халуун ус тасалддаг, СӨХ айл өрхүүдээс авсан мөнгөөрөө тодорхой ажлууд хийдэггүй, зарцуулалтыг нь тайлагнадаггүй, илүү мөнгө авдаг, захирал нь ажлаа хийдэггүй, цэвэрлэгээ муу хийдэг гээд олон зөрчил илэрсэн аж.
Тиймээс СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах асуудлыг ШӨХТГ-ын улсын байцаагч нар тавьж, мөн эрүүгийн шинжтэй буюу оршин суугчдын мөнгийг хувьдаа завшсан гэдэг үндэслэлээр шалгуулж улмаар нийслэийн Захиргааны хэргийн шүүх маргааныг хэлэлцэхээр болсон юм.
Харин СӨХ-ны төлөөлөгч нарын нэр хүнд нь унаж байгаа асуудалд хувийн компаниуд орон сууц олноор барьж, хувиараа СӨХ байгуулан, метр квадратынхаа үнийг 300-400 төгрөгөөр тооцож айл өрхүүдээс хураамж авдаг ч үйлчилгээ муу үзүүлдгээс болж байна гэсэн тайлбарыг ШӨХТГ-т өгчээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ