Визний ангилалд өөрчлөлт орууллаа

img

Австралийн “Цагаачлал ба Иргэншлийн алба”-наас энэ сарын 23-ны өдрөөс эхлэн Австрали улсад зорчих визний ангилалд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, богино буюу түр хугацаагаар Австрали улсад зочлох гэж буй хүмүүс Visitor буюу “subclass 600” гэсэн төрлийн визийг мэдүүлэхээр болсон аж. Энэхүү визний төрөлд аялах, гэр бүлийн гишүүд дээрээ зочлох болон Засгийн газар хоорондын ажлаар, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг ажил хэрэг, бизнесийн зорилгоор тус улсад зочлох хүмүүс хамаарах юм байна. Харин визний ангилалд өөрчлөлт орсон өдрөөс өмнө Австралийн виз авсан иргэд тэрхүү визнийхээ хүчинтэй хугацааг дуустал ашиглах боломжтой гэнэ. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ