Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр Монголд айлчилна

img

Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр маргааш Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тони Блэйр 1983-2007 онд Британийн парламентын гишүүн, 1994-2007 онд Хөдөлмөрийн намын дарга, 1997-2007 онд Ерөнхий сайдаар ажилласан. Тэрбээр Хөдөлмөрийн намын өмнөх удирдлагаас ялгарах, социализмын тухай уламжлалт ойлголтоос зайлсхийх зорилгоор хувь хүмүүсийн нийгмийн харилцан хамаарал, нийгмийн шударга ёс, эв нэгдэл, иргэдийн тэгш  эрх,  ижил боломжийг  онцолж дурдсан  “шинэ Лэйбор” гэдэг зарчмыг дэвшүүлсэн. Тони Блэйр Хөдөлмөрийн намыг хамгийн удаан хугацаанд удирдсан лидер байсан бөгөөд түүний ачаар Хөдөлмөрийн нам 3 удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж байсан юм. 2007 оны 6 дугаар сард Ерөнхий сайдын албаа дуусгавар болгосноос хойш Т.Блэйр Ойрхи Дорнодын Квартет (НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ)-ын энхийн  асуудлаарх элчээр ажиллахын зэрэгцээ улс төр, эдийн засаг, засгийн газрын шинэчлэлийн асуудлаар стратегийн зөвлөгөө өгөх “Tony Blair Associates“ пүүс байгуулж үйл ажиллагаа явуулж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Doorhi hund negd jinhene Rockfeller nas barsan. Ter chini ali 1900-aad onii eheer amidarch baisan hun. Tony Blair Rio Tintogiin erh ashgiig hamgaalahaar Mongold irj baigaa gene lee. Tegeheer Oyu tolgoig Rio Tintod og. Gereegee buu shinechil geh gej baigaa. Mongold ogt hereggui ene peensnii ovgon hend ch hereggui.
2013-03-21
tblair:
yamar zorilgoor yu hiih gej bgaan gedegee bicheech ee. zugeer dairch bgaa yum uu
2013-03-21
Гүүгэлдээ үзээрэй:
дэлхийг удирддаг хэмжээлэшгүй баян 2 хүн байдаг. Английн иргэн Ротшилд-Rothschild, АНУ-ын иргэн Рокфеллер Rockefeller. Энэ хоёр гэр бүл дэлхийг бүхэлд нь удирддаг бөгөөд тэд жижигхэн шинэ санаанаас эхлээд хэнийг хаана ерөнхийлөгч болгох хүртэл хамаарахгүй зүйл гэж энэ дэлхий дээр бараг үгүй болой. Эд дэлхийн баян хүмүүсийн жагсаалтанд бичигддэггүй. Тэгэх шаардлагагүй. Тэд нар дэлхийн олон улсын гэсэн байгууллагуудыг НҮБ-аас эхлээд хүссэн байгууллагынхаа шийдвэрт нөлөөлж чадаж байхд. Манай уншигчид дээрхи хүмүүсийн талаар үнэн бодот мэдээллийг бараг авч байгаагүй. Одоо айл бүр интернеттэй болсон болохоор дээрхи нэрээр нь гүүгэлдээд ороод бүх талаас нь унш судал. Орос хэл дээр бүр их материал байгаа болно. Тони Балиар нь дээрхи хүмүүсийн төлөөлөл тул манайд ирээд юу ярьж юу хийх нь олон түмний сонирхлыг ихээр татах нь дамжиггүй.
2013-03-21
Bolgoomjil:
Ed nar bolson hoino. ta nar ardchilaltai sain uls boljiigaa yum chine ter gazriinhaa ene bayalgaa ogchih, oyu tolgoin gereeg oorchilj bolohgui shuu geh metiin hogiin yum yarih gej irne biz.
2013-03-21
Zorig:
blair yah gej donshuuchalj baiga n oilgomjtoi, bidnig huurguj baigaad dald sanaa aguulsan baruunii bodloogiig demjin heregjuuleh gej irjee
2013-03-21
bolgoomjil:
anglichuudaas erun hol yavahad iluudehgui baih. ih muuhai evgui undesten dee
2013-03-21