Наурызын баярт зориулсан өдөрлөг боллоо
Өнөөдөр Наурызын олон улсын өдөр тохиож буй. Наурыз буюу хаврын “төрсөн өдөр” гэсэн утгатай уг баярыг Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм. Эл өдрийг тохиолдуулан казак түмний ёс заншил, соёлыг харуулсан үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Энэхүү арга баярын арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг хүрэлцэн ирж казак түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Үзэсгэлэнгийн үеэр казак үндэстний үе дамжин ирсэн уран нарийн хийцтэй, оёдол хатгалмалаар чимгэлсэн гэрт зочилж, бүр казах үндэстний идээний дээж дастархан, Наурызын гол зоог болох “Наурыз көже”-ний дээжээс хүртэх боломжтой ажээ. Мөн казак түмний эдлэл хэрэглэлийг танилцуулсан үзэсгэлэн худалдаагаар аялж, дурсгалын зүйлс худалдан авах боломжтой юм байна. Түүнчлэн Казакын ард түмний хамгийн эрхэм нөхөр гэгддэг анч бүргэд, үндэсний хувцсаараа гоёсон ахмад буурлуудын хамт гэрэл зургаа авахуулж болох ажээ.
















СЭТГЭГДЭЛ БИЧИХ