
АНУ-ын Аризона мужийн хууль тогтоогчид трансжендрүүдэд зориулсан ариун цэврийн өрөө байх шаардлагатай эсэх талаар хэлэлцэж байна. Тэдгээр хүмүүст тулгардаг хамгийн хэцүү асуудлуудын нэг нь ариун цэврийн өрөө байдаг аж. Энэ асуудал яригдсаар удаан хугацаа өнгөрсөн боловч олон удаа шийдвэрлэх төвшснөөс хасагдаж байжээ. Гэсэн ч тэдгээр хүмүүсийн эрхийг хамгаалах байгуулагаас зайлшгүй тэдэнд тусгайлан зориулсан ариун цэврийн өрөө байх шаардлагатай гэсэн шаардлагыг дахин хүргүүлээд байгаа.Олон нийтийн газарт трансжендрүүд эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр сонголттой ариун цэврийн өрөөний алинд нь орохоо мэдэхгүй хүндхэн байдалд орох нь их байдаг гэнэ.
Нийтийн үйлчилгээний газрууд хүмүүсийн дийлэнх олонхыг тооцоолон дөрвөн төрлийн ариун цэврийн өрөө хийж байгаа. Нэгд жирийн хүнд зориулсан буюу эмэгтэй, эрэгтэй хүнд зориулсан. Мөн хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өрөөг ашигладаг. Түүнчлэн их дэлгүүрүүдэд хувцас солих өрөөнд ч бас л хоёрхон сонголт байдаг нь трансжендэрүүдэд хэцүүхэн нөхцөл байдлыг үүсгэсээр байгаа аж.
Транжендрүүд өмнө нь харьцангуй нуугдмал байдалтай байсан бол өнөө цагт нээлттэйгээр нийгмийн тодорхой хувийг эзлэх болсон. Зарим улсад тэдний гэрлэлтийг ч мөн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс нийгмийн үйлчилгээг ч тэдэнд зориулан өөрчлөх хандлага илрээд байгаа. Ариун цэврийн өрөөний асуудал жирийн хүмүүст ч тэр, трансжендрүүдэд ч тэр таагүй байдал төрүүлж байдаг тухай хүмүүс хэлдэг. Тиймээс үүнийг нэг мөр болгох шаардлага тулгараад байгаа гэсэн үг. Аризона мужид энэ асуудал шийдэгдэж трансжендрүүдэд тусгайлан ариун цэврийн өрөө гаргах шаардлагатай гэж үзвэл бусад мужууд ч энэ асуудлыг хэлэлцэн тодорхой төвшинд шийдвэрлэх юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ