Монгол хүн анх удаа сансарт нисэв
Хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, нисэх агуу их хүслийг агуулж улс бүхэн өөрийн хувь нэмрээ оруулж, түүхийг бичилцэж байгаа билээ.
Манай улсын хувьд ч “ахынхаа” тусламжтайгаар гурван сансрын нисэгчийг бэлдэж, тэднээс Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн гринвинчийн цагаар 14:58:55 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас ЗХУ-ын сансрын нисгэгч Жанибековын хамтаар Союз 39 хөлгөөр нисэж нийт 8 өдөр (7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны 3-р сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Ж. Гүррагчаа нь (1947 оны 12 -р сарын 05) нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм. (Сансар огторгуй гэсэн нэр томъёо 1950-иад оноос монгол хэлэнд орж иржээ. Харин сансрын нисгэгч гэсэн vг 1961 онд Ю.Гагарин сансарт ниссэнээр олонд дэлгэрсэн юм).
Эх сурвалж: ТВ-7 хоног
СЭТГЭГДЭЛ БИЧИХ