Найман айл шар усны үерт нэрвэгдэх аюултай байна

img

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн X хорооны нутагт орших найман айл шар усны үерт нэрвэгдэхэд тун ойрхон байгаа талаар дүүргийн Онцгой байдлын албанаас анхаарууллаа:

Ирж буй цагийн аясаар уулын цас хайлж, шар усны үер буух нь байгалийн жам. Харин нийслэлд ойр газар амьдрах гэсэн иргэдийн хүслээс үүдэлтэй хэзээ нэгэн цагт ирэх аюулыг үл тоож буусан айлуудын хэнэггүй байдал албаны хүмүүсийг айлгах болсон байна. Үүний нэг жишээ Баянзүрх дүүргийн X хороонд орших найман айл гэнэ.

Эдгээр айлыг үерийн зам газраас холдон нүүх тогтоолыг холбогдох байгууллагаас удаа дараа гаргадаг ч гэнэт л нөмөрч мэдэх аюулыг үл тоосон иргэд, зүгээр олдсон газраа орхихыг хүсдэггүйгээс холбогдох байгууллагаас өгсөн шаардлагыг ч тоодоггүй байна Тиймээс дээрх айлуудг албадан нүүлгэх, хэрэв нүүхгүй бол захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй байдал үүсээд байгааг дүүргийн Тамгын газраас мэдэгдлээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Орхиж болохгүй юм уу. Татвар төлөгчдийн мөнгийг дэмий юманд их үрэх юм даа. Арай дэндүү байна.
2013-03-22
Зочин:
Нүүхгүй бол хохь нь ш дээ. Бусад хүмүүсээс хураасан татварын мөнгөөр нүүлгэнэ, аврана гэж аминдаа арчаагүй хүмүүст зарцуулаад яваад байна гэж юу байсан юм бэ
2013-03-22