
Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. НҮБ-аас 2013 оныг “Олон улсын усны түншлэлийн жил” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа ба Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамнаас “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласан аж.
Тиймээс Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 75 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, ШУТИС, МТС-ийн Агаар мандлын физик, экосистемийн профессорын баг хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн VIII бага хурлыг зохион байгуулна. Энэхүү хурал Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 14.00 цагт болох юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ