Дамаск хотын сүмд дэлбэрэлт болсноор 42 хүн амь үрэгдлээ

img

  Сирийн нийслэл Дамаск  хотын  төв дэх сүмд өчигдөр дэлбэрэлт болсны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 42 болоод байгаа талаар "Франс пресс" агентлаг мэдээлжээ. Мөн энэ үеэр 84 хүн бэртэж, шархадсан байна. Сөрөг хүчин энэ террорын ажиллагааг буруушааж, үүнийг “ялт хэрэг” хэмээн үзэж байна гэж Сирийн сөрөг хүчний тэргүүн Ахмед Муаз аль-Хатиб мэдэгджээ. Үүнээс гадна, дэлбэрэлтийг Сирийн засгийн газар зохион байгуулсан байж болох талтайг тэр дурдсан байна. Эсрэг талын хүмүүстэй тэмцэхдээ аллага хядлагыг ашиглах нь байж болшгүй зүйл гэж тэр болон түүний талынхан үзэж байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

a woman:
Bibliin nomond Damask gej xot baixgui bolno gej bishcen bdag, ter zag udaxgui irex jum bna.
2013-03-23