Чикагод 54 сургуулийг хаахаар болжээ

img

АНУ-ын Чикаго хотын 53 бага сургууль, нэг ахлах сургуулийн  байрыг ирэх хичээлийн жилээс ашиглахгүй болж байгаа аж. Тус хот хүн амын тоогоороо улсдаа дээгүүрт  бичигддэг үүнтэйгээ уялдаж сургуулийн тоо их байдаг гэнэ. Тус улс түүхэндээ анх удаа ийм олон сургуулийг хаахаар болж байгаа юм байна.

Эдгээр бага сургуульд ихэвчлэн Испани хэлтэн болон Африк гаралтай Америк хүүхдүүд суралцаж байгаа ажээ.Тиймээс анги дүүргэлт багатай, сургуулиудад улсаас зарцуулж байгаа үргүй зардал ихтэй байна хэмээн тус хотын удирдлагууд тодорхойлжээ. Тэдгээр  сургуулиудын ашиггүй зардал нь жил нэг тэрбум ам.доллараас хэтрээд байгаа нь ийнхүү хаахад хүргэж байгаа юм байна.

Ингэснээр төсвийн мөнгийг хэмнэх томоохон алхам болж байгаа аж. Хаагдах төлөвлөгөөнд орсон сургуулиудын элсэлт жил  ирэх тусам багассаар байгаа бөгөөд сүүлийн арван жилийн байдлаар элсэлтийн тоо 20 хувиар буурчээ. Түүнчлэн сургуулиас гарах хүүхдийн тоо  нэмэгдсээр байгаа аж. Жил бүр дээрхи сургуулиуд нийтдээ 511 мянган хүүхдээр тооцоолон төсөв баталдаг ч 400 мянга хүрэхгүй шахам хүүхэд суралцдаг гэнэ.Тиймээс бараг хагас орчим нь сургуулиас гарч, сургуулийн үргүй зардал ихэссээр байгаа юм.

Сургуулиудыг хаахтай зэрэгцэн үүсэх асуудал нь багш ажилчдын ажлын байрны асуудал болж байгаа. Хаагдаж байгаа сургуулиудын олонхи нь тарчиг, дорой амьдралтай, цагаач иргэдийн хүүхдүүд болон амьдралын боломж тааруухан хүүхдүүд байдаг. Багш, ажилчдын хувьд ч ялгаагүй ажлын байрнаасаа  салаад хүндхэн байдалд орохоор болчихоод байгаа. Багш нар болоод сургуулийн бусад ажилчид, эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлэн хотын даргад захидал хүргүүлж эхэлсэн гэнэ.  Тэд “ Хотын дарга мөнгө хэмнэх нэрийдлээр арьс өнгөний ялгаварлал гаргаж байна” хэмээн ярьж байна.

Харин одоо суралцаж байгаа хүүхдүүдийг хамгийн сайн гэсэн сургуулиуд руу шилжүүлэн нэгтгэх юм байна.

Үүнээс өмнө 2008 онд Вашингтон хотод чанаргүй, сургалт муутай, мөн илүүдэл зардал ихтэй хэмээн 23 сургуулийг хааж байсан. Харин нийтдээ өнгөрсөн арван жилийн хугацаанд70 гаруй сургууль улсын хэмжээнд хаагджээ. Гэхдээ нэг хотоос 54 сургууль хаагдаж байсан удаа байдаггүй юм байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongold ter olon surguuliud ni bdag boloosoi.
2013-03-22