Ах дүү гурвын имиж
Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнээ эзэлж, дахин давтагдашгүй дуу хоолой, донж маягаараа фенүүдийнхээ сэтгэлийг хөглөж чаддаг Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах, Номин талст хамтлагийн Т.Дэлгэрмөрөн гурвыг ах дүү гурав гэж нэрлэх болоод удаж буй.
Х.Лхагвасүрэнгийн хувьд рокдуу загварыг илүүд үздэг. С.Амармандахын хувьд анх дуулж эхлэхдээ л өвөрмөц хэв маяг, загвар хийцтэй хослолоор гангарч ирсэн. Харин Т.Дэлгэрмөрөнгийн хувьд үндсэрхэг үзлийг дэмжиж толгойдоо хүртэл соёмбо шивүүлээд амжсан. Харин тэд хэдхэн хоногийн өмнө зохиогдсон “Мөнх тэнгэр” тоглолтынхоо хэвлэлийн бага хурлын үеэр өөрсдийн имижээ улам бүр баталсан юм.











СЭТГЭГДЭЛ БИЧИХ