Н.Батбаяр: Эхний онгоц тавдугаар сард ирнэ

img

Долоо хоног бүрийн баасан гариг бүрийн өглөө 08-10 цагт болдог уламжлалт “Өглөөний шинэ санаа” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцлоо. Мэйл, мессэнжер, фэйсбүүк, твиттэрээр нийт 6400 гаруй цахим хэрэглэгч холбогдсон нь өмнөх уулзалтуудын тандалтаас 1000 гаруйгаар нэмэгджээ.

Н.Батбаяр сайд 50 гаруй асуултад хариулт өгч энэ хавар эхлэх томоохон бүтээн байгуулалт болон Чингис бондоор санхүүжүүлэх төслүүдийн талаар ярилаа. Иргэд энэ хавар эхлэх “Гудамж” төсөл, энэ төслийн хүрээнд хаана хаана ямар уулзвар, хурдны зам барих талаар ихээхэн сонирхож байсан бөгөөд энэ төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг www. zasag.mn сайтад ойрын үед тавьж, мэдээлэл өгье гэдгээ сайд хэллээ. Энэ онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Тавантолгойд цахилгаан станц барих ажлыг мөн бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ, олон жил яригдсан V цахилгаан станцын ажил энэ жил эхэлнэ. Сүүлийн 20 жилд манай улсад нэг ч цахилгаан станц шинээр баригдаагүй бөгөөд энэ жил Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо зэрэг газруудад 5 станцын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улс гурван шинэ БОИНГ онгоц авахаар гэрээ хийсний эхний онгоц ирэх тавдугаар сард ирнэ. Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн ажил ид хийгдэж байна. Ирэх жилээс бүтээн байгуулалтын ажлууд нь хийгдээд эхлэх төлөвлөгөөтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Замын-Үүдэд ажиллаж Замын-Үүдийн нэвтрэх чадварыг 2 дахин нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгсөн. Мөн Замын-Үүд-Алтанбулагийг холбосон 1000 км хурдны зам барих ажлыг 2015 онд хийж дуусгасан байх үүргийг Ерөнхий сайд өгсөн гэдгийг Н.Батбаяр сайд хэллээ.Өнөөдөр дөрвөн яамны 160 хүн 21 аймгийн 330 суманд ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн тухайн орон нутагт байдал ямар байгаа болон цаашид юу хэрэгтэй байгаа талаар судалгаа авч байгаа.

Энэ нь иргэдийн оролцоотой төлөвлөлт хийж, хөгжлийг хөдөөнөөс эхлүүлэх зорилготой гэлээ. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын аймгийн төв бүрийг хот болгох зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм. Орон нутгийн иргэдийн хүн амын тоогоор ирэх сараас хөрөнгө оруулалт хийгдэж эхлэх бөгөөд энэ хөрөнгийг нутаг орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад зарцуулах учиртай гэдгийг Н.Батбаяр сайд хэлж байлаа.  Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудал, нефть боловсруулах үйлдвэр, цахилгаан станц болон  дагуул хот байгуулах, нийслэлийн замын түгжрэлийг багасгах гэхчлэн улс орны бүхий л ажилд Эдийн засгийн хөгжлийн яамны оролцоо их. Тиймээс ч уулзалт ярилцлагын сэдэв, цар хүрээ өргөн байлаа.

Монгол эх орондоо төрснөөрөө бахархаж, монгол орноо хөгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах,  юу сурч мэдсэнээ чулуу болгох цаг ирсэн гэдгийг Н.Батбаяр сайд хэлээд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг эх орондоо ирэхийг уриаллаа гэж.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

OOROO:
Tegmeer yum daa buhel buten uls baina neg tom ongots hudaldaj avah tsag ni bolson MIAT ni tom ongots baihgui geed l achaa baraagaa ch zooj chadahgui tegsen mortloo ooosdoo ter bumaar ni ideed l budniig gadaadiihan ih shoolj baina daa tegeed bas hogjood baina gene shuuuu shudarga l baigaarai daa
2013-03-26
SOLONGOSOOR DAMJMAARGUI BN:
SOULEER DAMJMAARGUI BN AA ARD TUMEN ILUU TULMUURGUI BN SHUU DEE SOLONGOST DARAMTLUULMAARGUI BN SHUU DEE KOLONCHILJ YBSAN ORONDOO AAAN
2013-03-24
зочин:
Манайхан гадагшаа явахдаа голдуу Сөүлээр дамжаад нисдэг болсон үед 3, 4 дэхь тээвэрлэгчдийг оруулж ирмээр байна. Тэгэхгүй бол дэндүү үнэтэй байгаа байна. Хямд хэдэн билетийг нь Корэйн эйр зарахгүй систем дээрээ оруулахгүй байнаа. Иймд өөр компаниудыг нэмэлтээр оруулах цаг нь болжээ.
2013-03-22
zochin:
Ene buhniig zasahiin toloo ajillah heregtei, eh ornoo muulsan Ta nar shig ulsuud irehgui baisan ni deer biz dee
2013-03-22
МИАТ:
Та эхний онгоц 5 сард ирнэ гэж хэлсэн байна шүү. Хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөнд баярлалаа. Төрийн ганц компанидаа анх удаа өөрийн онгоцтой болгоход санаа тавьж байгаа Засагтаа талархаж байна.
2013-03-22
sanaa:
irsen xymyys bytsaad yavaxaas oor arga baixgyi bna shyy dee , boon xynd syrtal , bas toos shoroo xog novsh ni ch arai l baina shyy ,bi ch ongotsnoos l byygaad xaana irchixev ee gej bodson shyy . dendyy zambaraagyi deeree ch dooroo
2013-03-22
zochin:
Ene buhniig zasahiin toloo ajillah heregtei, eh ornoo muulsan Ta nar shig ulsuud irehgui baisan ni deer biz dee
би би:
Сайдаа та миний тавьсан 5 асуултанд бүлтгэснээр байгаад хариулж чадсангүй шүү. ккк
2013-03-22