Буруугүйг нь нотолж өгнө хэмээн мөнгө нэхжээ

img

Хэнтий аймгийн иргэн Д.Одонгэрэл аймгийнхаа  хуулийн байгууллагуудаас болж малын хулгайн хилс хэргээр гурван жил гүтгэгдэж байгаа талаараа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр 2009 онд "Эксель" маркийн автомашинаа иргэн Н.Эрдэнэбаатарт  зарж долоон үхэр авсан бөгөөд энэ хулгайн үхэр байсан нь тогтоогдсон аж. Гэтэл үүн дээр үндэслэн тус аймгийн зургаан сумаас алдагдсан 57 толгой малын хэрэгт гүтгэсэн гэж хэлж байлаа.

Тэрээр “Хэргийг шалгаж байсан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга С.Батжаргал, прокурор С.Нарангэрэл, хошууч Г.Болор-Эрдэнэ нар хэргийг хурдан шийдвэрлэж, гэм буруугүйг нь нотолж өгнө хэмээн удаа дараа мөнгө нэхсэн.

Би тэр мөнгийг нь өгөөгүй болохоор хэргийг гурван жил сунжруулж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан юм. Түүнчлэн түүний нөхөр С.Оюунсайханыг бичиг үсэггүйг нь далимдуулан хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж өөрийнх нь эсрэг худал  мэдүүлэг болгон ашигласан гэж хэлж байлаа. Одоогоор хэрэг давж заалдах шатны шүүх хурлаар нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаад байгаа юм байна.

Д.Одонгэрэл цагдаагийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэсэн гомдолтой өргөдлийг Улсын ерөнхий прокурорыг газар өгсөн бөгөөд Мал хулгайлах гэмт хэрэгтэй  тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Болор-Эрдэнэд хошууч цолыг нь буурууулж сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тайжс:
Муусайн хулгайч нарын үгэнд хэн ч итгэхгүй ээ одоо.Өчнөөн олон айлыг амь ,амжиргаагүй болгочихоод одоо муу цагдаа нартай нийлж, шудрага мөрдөгчийг гүтгээд явж байна
2013-03-25
hudalch:
yasan unetei excel ve
2013-03-24
toroi bandi:
barigsan bol O nar mni shorondoo yv. huuliinhan negiig bodoj bn.
2013-03-23
KHENTIIN IRGEN:
Ene humuusiig tanina. odongerel oyunsaihan nar uneheer nutag orondoo baitugai aimagtaa bagtahaa baisan humuus. 2012 ond shuuhees 8-12 jil.n yl avchihaad odoo shorond orohgui buh argaa hereglej edaj baigaa zalihai humuus ene talaar sonirhkltoi medeell.g udriin sonin bolon medee.mn-s uzeerei
2013-03-23