М.Пүрэв нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв

img

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Пүрэв нарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу энэ сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ. М.Пүрэв нь 2008 оны хоёрдугаар сарын 5-ны өдрөөс 2009 оны 7 дугаар сарын 31-ний хооронд дангаараа болон бусадтай бүлэглэж, 10 удаагийн үйлдлээр бусдын нийт 161 сая гаруй төгрөгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.

Тэрээр  зарим томоохон банкнаас худал хэлж хогийг нь гуйж аван түүн дотор байсан төлбөрийн даалгаврыг нь дуурайлган хийлгэж нэр бүхий байгууллагуудын данснаас мөнгө шилжүүлэн авдаг байсан аж. Ингэхдээ иргэдийн гээгдсэн эд зүйл хадгалдаг цэгээс өөртэйгөө болон хамтрагчидтайгаа адилхан хүний иргэний үнэмлэхийг хамаатан садан, танил нь хэмээн хуурч авч уг хүний нэр дээр хадгаламжийн данс нээлгэн дээрх шилжүүлсэн мөнгөө хийлгэн авч залилдаг байжээ. Ийнхүү хэргээ нарийн төлөвлөж, зохион байгуулж үйлддэг байсан бөгөөд теллерийн анхаарлыг сарниулах, интернэтээс банкнуудын бүх салбарын утсуудыг аван залгаж, иргэний дансанд байгаа мөнгийг мэдэх зэргээр олон төрлийн арга хэрэглэдэг байсан байна.

Түүнчлэн иргэдийг өндөр хөгжилтэй оронд явуулж өгнө гэж хуурч мэхлэн манай томоохон банкуудад хадгаламжийн данс нээлгүүлэн мөнгийг нь хийлгэдэг байжээ. Ингээд гадаад явуулахад хэрэгтэй хэмээн баримт бичиг болон хадгаламжийн дэвтрийнх нь хуулбарыг авч, түүнээ ашиглан интернэт болон мобайл банкны үйлчилгээ нээлгүүлэн уг үйлчилгээний тусламжтайгаар мөнгийг нь шилжүүлэн авч мэхэлдэг байсан байна. Ингэхдээ мөн л гээгдсэн иргэний үнэмлэх ашиглан данс нээлгүүлэн шилжүүлэн авдаг байжээ. М.Пүрэв энэ хэргийнхээ заримыг өөрийн охин М.Энхжаргал, бэр Б.Болорцэцэг, танил Л.Гантулга нартай бүлэглэн үйлдсэн аж.

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүх дээрх хэргийг 2012 оны есдүгээр сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд М.Пүрэвт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Б.Болорцэцэг, Л.Гантулга нарт 10 жил 1 сар хорих ял оногдуулсан байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амраа:
шүүхийнхэн ингээд хоёр өөр нүүртэй байдгаа харуулаад байгаа юм.их идэх тусмаа ял нь бага хөнгөхөн гэдэг бичигдээгүй хууль тогтолцоо манайд үйлчлээд байна.энх тайван найрамдлын ордныг зарсан цахилгааны хүүхдийг хятадын тагнуул мөн гэж тогтоогоод 17 жил өгөхөд дээд шүүх хэрэгсэхгүй болгосон ,хэдэн төгрөгний хахууль авсныг бүү мэд
2013-03-24
baadai:
yamart ni 13 jil yamart ni 2 jil uguugd bnaaa Ih ideh l heregtei yum bna. Hoyoriin hoorond 160 saya bish
2013-03-23
цуугий:
Хадгаламж банкны Чимэдцурун 14 турбэм төгрөг залиллаад 5 жил авсан энэ тухайн үеийн МАН намтай холбоотой энэ 3 бор зүрхээрээ залилан хийсэн болохоор ийм хүнд ял аьч байна хөөрхий харц ардын хүүдээ гэж
2013-03-23
Болд баатар:
Сугар нартай ижил үйлдэл байна.Харин хэмжээ нь тэднийхээс дэндүү жижиг юм бна даа
2013-03-23
bold:
deed shuuh jasan un bol ,jamar shiidver gargasan um bol ???????
2013-03-23
Irgen:
Aschloch abgai
2013-03-23