Нөөцийн махны хүрэлцээ тааруу байна
Нөөцийн махны энэ жилийн энэ сарын 06-ны өдрөөс эхэлсэн. эд байна. Одоогийн байдлаар дүүргүүдээс баталж өгсөн 350-иад дэлгүүрээс 330 дэлгүүртэй гэрээ байгуулаад байна. Эдгээрээс 9 дүүргийн 296 цэгээр борлуулалт хийгдэж байна. Гэсэн нөөцийн махны борлуулалтын үр шимийг иргэд төдийлөн хүртэж чадахгүй байгаа. Учир нь махны ченжүүд хэд гурваараа нийлэн нөөцийн махыг их хэмжээгээр нь худалдан авч үнэ нэмэн зарж байгаа талаар иргэд ярьж байна.
Энэ байдалтай танилцахаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Х.Золжаргал тэргүүтэй албаны хүмүүс нөөцийн махны худалдаалж байгаа "Хархорин", "Хүчит шонхор"Нарантуул" зэрэг захуудад ажиллаа. Хэдийгээр 14 машин нөөцийн мах ирсэн хэдий ч хэдийнэ дуусч, үлдсэн ганц машин дээр иргэд дугаарлаж байсан юм.
Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ