Тамирчдын ар гэрийнхэнд буцалтгүй мөнгөн тусламж гардууллаа
Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, хуулийн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 151 дүгаар зарлигийг хэрэгжүүлэх үйл ажиллгааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн олимпийн наадам, паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг сонирхогчдын спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт нас барсан тамирчдын ар гэрийнхэнд буцалтгүй мөнгөн тусламжийг гардуулан өгөх үйл ажиллагаа боллоо. Энэхүү буцалтгүй тусламжийг нийт таван тамирчны ар гэрийнхэнд нь гардуулан өглөө. Тодруулбал, Т.Артаг Монгол Улсын гавьяат тамирчин 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхөөр хүрэл медаль хүртсэн.
Түүний мөнгөн тусламж болох 24 сая төгрөгийг гэр бүлийнх нь хүн Д.Баярлахт, Ж.Даваажав Монгол Улсын гавьяат тамирчин 1980 оны Москвагын олимпоос чөлөөт бөхөөр мөнгөн медаль хүртсэн. Гэр бүлд нь 36 сая төгрөгийг гардуулан өглөө. Түүнчлэн Жамсран ОУХМ 1971 оны Болгарын олимпоос чөлөөт бөхөөр мөнгөн медөль хүртэж байсан. Түүний мөнгөн урамшуулал болох 12 сая төгрөгийг охин Ж.Буянхишигт, Л.Энхбаяр Монгол Улсын гавьяат тамирчин 1985 оны Унгарын олимпоос чөлөөт бөхөөр хүрэл медаль хүртэж байсан.
Мөнгөн урамшууллыг эхнэр Д.Алтанцэцэгт зургаан сая төгрөгийг , Р.Отгонбаяр Монгол Улсын гавьяат тамирчин 1982 оны Германы олимпоос боксоор мөнгөн медаль хүртсэн түүний мөнгөн урамшуулал болох 12 сая төгрөгийг охин О.Уянга нь тус тус гардан авлаа. Эдгээр буцалтгүй тусламжийг хүлээн авсан тамирчдын гэр бүлийнхэн бусад тамирчин болон тамирчдын гэр бүлийнхэнд хандан, тамирчны нөр их хөдөлмөр, амжилт нь эргээд үр хүүхэд, ар гэрийнхэнд нь ирж байгаад талархаж, их спортдоо улам их амжилт гаргахыг хүссэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ