УБЕГ өнөөдөр ажиллана

img

УБЕГ өнөөдөр  “Нээлттэй хаалганы өдөр”-ийг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллах гэж байна. Өнөөдөр тус газрын харъяа Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Иргэний бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар болон аймаг, нийслэлийн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, нэгжүүд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Энэ өдөр иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн үйлчилгээ үзүүлэхээс гадна архивын лавлагаа, гадаад паспорт олгох, шинээр материал хүлээн авах  зэрэг улсын бүртгэлийн бүхий л  төрлийн  үйлчилгээ үзүүлнэ. Мөн баримт бичгийн зөрчилтэй иргэд өөрийн оршин суугаа дүүргийнхээ хорооны улсын бүртгэгчид хандан судалгаанд хамрагдаж зөрчлөө арилгуулах боломжтой аж. Тиймээс өнөөдөр   улсын хэмжээнд бүх бүртгэлийн газрууд 10.00-16.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэнэ. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
lavlagaa garguulahad 7 honog huleeh heregtei genee shuurhai uichileh arga alguu????
2013-03-23