Дэлхийн усны өдөр тохиож байна
Жил бүрийн гуравдугаар сарын 21-23 өдрийг Дэлхий нийтээр Усны, Ойн, Цаг уурын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс энэ жил манай улс Дэлхийн усны өдрийг “Усны хамтын ажиллагааны олон улсын жил” сэдвийн дор тэмдэглэж байна.
Дэлхийн олон оронд цэнгэг усны хомсдол нүүрлэж, цаашид энэ байдал улам бүр гүнзгийрэх хандлагатай байна. Улмаар 2225 оны үед Дэлхийн 1800 сая хүн цэнгэг усны онцгой гачигдалтай дэлхийн хүн амыг гуравны нэг нь гачигдалтай нөхцөлд амьдрах хандлагатай байгаа аж. Дэлхийн зарим бүс нутагт цэнгэг ус хот суурин үйлдвэр ХАА-н хаягдал усаар бохирдож нөөц нь хомсдох шалтгаан болж буй.
Өдөр тутам дэлхийн хүн ам ахуйн 2 сая тонн бохир ус цэнгэг усны эх үүсвэрт цутган бохирдуулж байгаа тухай судлаачид мэдээлж байна.
Түүнчлэн хөгжиж буй орнуудад үйлдвэрийн нийт бохир усны 70 орчим хувийг цэвэрлэгээгүйгээр ашиглаж болохуйц усны эх үүсвэрт хаяж байна. 1900-гаад оноос хойш дэлхийн цэнгэг усны нөхөн сэргэх нөөцийн нэгэн хэсэг болох намгийн хэмжээ 50 орчим хувиар хорогджээ.Уур амьсгалын өөрчлөлт усны нөөц, горимд зайлшгүй нөлөөлөх учраас түүнд зохицсон менежментийг явуулах шаардлага тулгарч байна. Агаарын температур нэмэгдэж, хур тунадасны орон зай, цаг хугацааны хуваарилалт өөрчлөгдсөнөөс шалтгаалан их үер, ган, зуд зэрэг устай холбоотой байгалийн гамшгийн давтагдал, хамрах хүрээ олон бүс нутагт нэмэгдэж байгаа аж.
Тиймээс Дэлхийн усны өдрийг тохиолдуулан монголчууд хил дамнан урсах гол мөрөн, газар доорх усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах хамтын үйл ажиллагааг өрнүүлж, хөрш орнуудтайгаа хамтран хариуцлагыг хүлээж, өнөө ба хойч үедээ өвлүүлэн үлдээх хамтын боломжийг бүрдүүлэхийг эрдэмтэн судлаачид уриалж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ