Ерөнхий сайдад Тони Блэйр бараалхав

img

Их Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа.

 Ерөнхий сайдын албыг 10 жил хашсан хүний хувиар туршлагаасаа хуваалцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа ноён Тони Блэйр илэрхийлээд, шинэчлэлийн ажлаа зоригтой эхлүүлсэнд нь Н.Алтанхуяг сайдад баяр хүргэж, амжилт хүсэв.

 Эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн Монгол Улс ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг онцоллоо. “Ялангуяа уул уурхайн түүхээ эдээ боловсруулах үйлдвэрүүд босгох, замын болон инженерийн дэд бүтцээ богино хугацаанд барих зэрэгт бид хүч анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.

Үүний зэрэгцээ өргөн уудам нутагт тархан суугаа ард түмэндээ хөгжлийн ижил тэгш боломж бүрдүүлэх, амьжиргааны түвшнийг нь дээшлүүлэх гээд олон ажлын өмнө бид зогсож байна” гэлээ.

 Ноён Тони Блэйр “Засгийн газар маш олон асуудлыг шийдэх, түүнээс ч олон асуултад хариу өгөх шаардлагатай байдаг ч бүрэн эрхийн хугацаа хязгаартай.  Иймд би Ерөнхий сайдаар ажиллахдаа асуудлаа ач холбогдлоор нь эрэмбэлэх зарчим баримталсан. Энэ арга туршлагаасаа хуваалцахдаа баяртай байх болно” гээд Монгол Улсын Ерөнхий сайдтай танилцсандаа таатай байгаагаа илэрхийллээ.

 Өглөө эрт манай оронд буусан Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсад хийх ажлын айлчлалаа өчигдөр орой дуусгавар болгож эх орондоо буцлаа.

Эх сурвалж: www.zasag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhө:
Тони Балайр, Тои Бууш 2 бол хүн төрлөхтөний эсрэг гэмт хэрэг хийсэн нүгэлтэнгүүд шүү дээ
2013-03-24
зочин:
Яагаад л ингээд хадуураад байдаг юм бэ
2013-03-24
Bata:
Delhiin tom hun irdeg bolj bain. Uur hen bain urih heregtei. Ulsyn ner hunded heregtei!!!!!
2013-03-24
sdfasdfa:
asdfadfas
2013-03-24
зочин:
өө муу Тони Балиар гэдэг этгээдийг яагаад Сайханбилэг уриад,Алтанхуяг хүлээж авч уулзаад байгааг нь хөрөнгө оруулагчдын гэрээний талаархи хэлэлцээртэй холбож үзэхгүй бол болохгүй нь. Оюу-толгойд РИО-тинто хөрөнгө оруулалтын зардлаа 2тэрбум доллараар өсгөсөн гээд л мэдээлээд байсан тэгээд тэр талаархи тайлангыг манай талаас нэхэхээр өгдөггүй худлаа баримт бүрдүүлэх гэж цаг аваад байдаг төсвийг нь баталж өгөхгүй болохоор манайханд нөлөөлөх гэж энэ нэг Балиар гэдэг хүн ирж л дээ.
2013-03-23
иргэн:
энэ муу олон улсын цэргийн гэмт хэрэгтнээр ажлаа заалгах болоогүй шүү Монголчуудаа. Оюу-толгойн талаар хичээл заах гэж ирж л дээ. Хэрвээ Рио-тинтод ашигтайгаар хэлэлцээр үргэлжилбэл засгын газар огцорох хэрэгтэй. Ард түмэн харж байгаа гэж мэдээрэй ерөнхийлөгчийн сонгуулиар дүнгий чинь тавихаар хүлээж байна.
2013-03-23
зочин:
Яагаад л ингээд хадуураад байдаг юм бэ