""Лаатай үдэш" арга хэмжээний үеэр цагийн турш гэрлээ унтраана уу"

img

Монголчууд “Эх дэлхийн цаг-2013” арга хэмжээг  энэ жил дөрөв  дэх жилээ тэмдэглэх гэж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийг Монгол дахь хөтөлбөрийн газраас “Эх дэлхийн цаг”-ийг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “MCS Coca Cola” компани болон Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн оюутнууд хамтран  өнөөдөр төв талбайд “Лаатай үдэш” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Уг арга хэмжээний талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын менежер Б.Хулангаас дараахь мэдээллийг авлаа.

-“Дэлхийн цаг 2013” арга хэмжээний гол зорилго юу вэ?

-Хүн төрөлхтнийг гамшгийн хэмжээнд очсон уур амьсгал өөрчлөлтөд анхаарлыг нь  хандуулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Эх дэлхийн цаг” арга хэмжээг 2007 оноос зохион байгуулж эхэлсэн.

Энэ үеэр бүх нийтээрээ нэг цагийн турш гэрлээ унтраах учиртай. Ингэснээр эх дэлхийгээ аврах үйлсэд та өөрийн биеэр оролцож байна гэсэн үг.Анх Австралид зохион байгуулсан уг арга хэмжээ жил бүр хүрээгээ тэлж олон улсын анхаарлын төвд зүй ёсоор орж байна. Эх дэлхийнхээ төлөө ариун үйлсэд нэгдсэн  хүмүүсийн тоо өнгөрсөн жил 1.8 тэрбумд хүрсэн бол бол энэ жил 2 тэрбум гаруй иргэн оролцоно.

-Гэрлээ унтрааснаар ямар эерэг зүйл бий болох вэ. Тооцож гаргасан тодорхой аргачлал бий юу?

-Эх дэлхийн цагийн үеэр  гэрэл унтраахаас үүдэж буй эерэг нөлөөллийг тооцоолох нэгдсэн аргачлалд хүрээгүй. Хүрэх шаардлага ч байхгүй. Учир нь гэрлээ унтрааснаар хүлэмжийн хийг бууруулах нь эл арга хэмжээний гол зорилго биш юм. Хамгийн гол нь хүн бүр гэрлээ унтраах мэтийн энгийн үйлдлээр  өөрийн амьдралд өдөр тутам зөв дадлыг бий болгосноор эх дэлхийгээ аврах боломжтой гэдэг мессежийг олон нийтэд хүргэх нь энэ арга хэмжээний гол зорилго. Гэрэл унтраах нь энгийн үйлдэл. Шүдээ угаахдаа усаа хэмнэж болно.

Хогоо хаа хамаагүй хаяхгүй байж болно гэх мэтээр байгальд  ээлтэй амьдралын хэв маягийг  өдөр тутамдаа хэвшүүлэх нь илүү чухал юм. Хэрэв хүн бүр  зөв хэв маягийг хэвшүүлбэл эх дэлхийгээ аварч чадна. Мэдээж ганц нэг хүн,  нэг хоёр орон энэхүү  зүйлийг хийгээд тодорхой үр дүн гарахгүй.

-Монголчууд уг арга хэмжээнд хэр идэвхтэй оролцдог юм бэ?

-Монголчууд  дөрөв дэхь жилдээ тэмдэглэх гэж байна. Ховд, Увс, Говь-Алтай зэрэг аймгуудад  уг арга хэмэннг зохион байгуулж байв. Аливаа арга хэмжээнд залуучууд оролцох нь хойрго байдаг бол энэхүү ажилд маань оюутнуудыг  санаачлагатай оролцож байна.

-Бид  байгальдаа хор хөнөөлтэй хандвал эцэст нь ямар гамшиг нүүрлэх вэ?

-Дэлхийн байгаль хамгаалах сангаас эрдэмтэд байгалийн нөөцийг хэдэн хувь ашиглаж байна вэ гэсэн судалгааг 2012 онд хийсэн. Хамгийн сүүлийн тайлангаар  дэлхийн байгалийн нөөцийг хэмжээнээс нь 50 хувь давуулан ашигласан судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн байгалийн нөөцөө 100 хувь ашиглаад түүнээсээ 50  хувийг илүү ашигласан  гэсэн үг.  Хүн төрөлхтөн замбараагүй хэрэглээгээ зогсоохгүй бол сүйрэлд хүрэхэд ойрхон байгаа гэдэгт дэлхийн эрдэмтэд санал нэгдэж байгаа.

Дахин хэлэхэд, гэрлээ  унтраах нь гол биш. Хүн бүр амьдралынхаа туршид эерэг зуршлийг хэвшүүлэх нь чухал. Бид  энэхүү арга хэмжээнийнхээ хүрээнд амлалтын самбар ажиллуулж байна. Тэрхүү самбарыг өнөөдөр  Сүхбаатарын талбайд болох “Лаатай үдэш” арга хэмжээний үеэр авчирч олны хүртээл болгон бусдыг уриална.

Аяныг дэмжигч оюутнууд “Би крантны усаа байнга гүйцэт хаадаг. Цаашид ч хааж байх болно”, Заримдаа манай ангид шаардлаггүй үед гэрэл асаадаг, би үүнийг унтрааж байх болно”гэх мэтийн амлалтуудыг бичиж байна. Оюутнууд өөрсдийн хийж чадах зүйлээсээ эхлэн амлаж хувь нэмрээ оруулах юм. “Лаатай үдэш” арга хэмжээ өнөөдөр 19.30 цагаас төв талбайд эхэлнэ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

live:
hedii sain bolowch hudlaa shoudahaa bolidoo zarim neg medrel zaluus ain, harin ter toggui haranhui gazar sumduud ochij ene metiin humuus amidarna bizdee
2013-03-24
Zaluu:
Umnugovi 13 jil laatai b.san odoo gerel irsen untraahgui b.mar b.dag durtai bol ter 2 haranhui gazar ochij amidarsugai
2013-03-24
иргэн:
тэгээд гэрлээ 1 цаг унтраалаа гээд хэр зэрэг бага нүүрс түлэхүү энэ цахилгаан станцууд чинь Хачин хөгийн вм хийж байх юмдаа
2013-03-24
miat:
miataas mongo hussan nohdoos mongiig n garguuleechee.yaduu ardiin amidrald hundrel bitgii uchruulaachee.hyatadiin laanii naimaachdiig demjihee boliochdee.
2013-03-24
иргэн:
тэгээд гэрлээ 1 цаг унтраалаа гээд хэр зэрэг бага нүүрс түлэхүү энэ цахилгаан станцууд чинь Хачин хөгийн вм хийж байх юмдаа
tert:
jaahan ert batlah bj de hahaha ireh jil shuud 1 tsag togiig taslaval ur duntei bolnoo
2013-03-24
hehe:
Дэлхий сенене гэж сенсаци тарьж баахан лаагаа зарж бизнес хийсэн. Одоо лаатай удэш гэж баахан лаа щарах луйвараа халзавчтлж байна шуу. Шинжлэх ухааны зуунд лаа барьдаг луйварыг зогсоох хэржгтэй. Магнай цагдаа 2 энэ нехдуудийг шалгаасээ. Лаа хорт хавдар уусгэдэг гэж эрдэмтэд баталсан шуу
2013-03-24
kjkkk:
bi lav untraahgyi yaasan gj
2013-03-24
oyungerel:
ta nar nadad hulihduulsan laagaaraa tsag bish heden sar ch baih bailgui dee
2013-03-23
enhbaye:
ingej tsag uhraadag uragshluuldag bsniig enhbayr novsh songuuliiha uyeer boliulsan shd .minii bodloor hitaduudad taalagdah gj ingeed, songuulida demjleg avsan bh.
2013-03-23
zochin:
tsag uhraaj urgashluulah heregtei naad hiij bgaa ajiliig demjij bna tsag uhraah ediin zasgiin mash ih ur duntei delhii deer olon uls tsag uhraadag
2013-03-23
enhbaye:
ingej tsag uhraadag uragshluuldag bsniig enhbayr novsh songuuliiha uyeer boliulsan shd .minii bodloor hitaduudad taalagdah gj ingeed, songuulida demjleg avsan bh.
зочин:
2013-03-23
Zaluu:
Umnugovi 13 jil laatai b.san odoo gerel irsen untraahgui b.mar b.dag durtai bol ter 2 haranhui gazar ochij amidarsugai