“Автомашингүй өдөр" 17 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

img

 “Автомашингүй” өдөр энэ сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. “Баруун 4 зам”-аас “Зүүн 4 зам”-ын уулзвар, Бага тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 10.00-17.00 цагт хязгаарлана.  Энэ өдөр автозамын хөдөлгөөн хязгаарлагдсан бүсэд “Эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх” сургалт, өсвөр насны хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан, оюутнуудын дунд хөгжөөнт тоглоом, жагсаал зохион байгуулна. Мөн Сүхбаатарын талбайд 12.00-14.00  хүртэл  урлагийн тоглолт, 1000 дугуйн парад, гоёмсог дугуй шалгаруулах  болон нийтийн гүйлтийн тэмцээн, унадаг дугуйн уралдаан болох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ggахрөа:
батааг дэмжиж байна
2013-03-30
Bata:
Zuv zuv. Baruun 4 zamaas zuun 4 zam hurtel buten sain bolgond /sar buriin suuliin nyam garagt/ mashin yavdaggui bolgoy !!!!
2013-03-24
dkjgfs:
jagsaal
2013-03-23