Бейонси Н&М-ийн зуны коллекцийн нүүр царай болов

img

  Зуны улирал ирж байгаатай холбогдуулан хувцас загварын томоохон  агентлагууд хавар, зуны коллекцуудаа танилцууж эхэлсэн байна. Дэлхийн алдартай загварын агентлаг болох H&M саяхан хавар зуны коллекцоо танилцуулсан  юм. Энэ удаад тус брэндийн зуны коллекцийн нүүр царайг поп од Бейонси Ноулз тодорхойлж байна. Танилцуулгын нүүрэн дээр дуучны далайн эрэг дээрх наран шарлагын сандал дээр хэвтэж буй түүний ихэмсэг зураг тавигджээ.Түүний өмссөн хувцасны хувьд дээд хэсгээрээ крем өнгөтэй ханцуйгүй цамц,богино шорт байсан бөгөөд толгойдоо мөн гуталдаа гоёмсог цэцгэн чимэг зүүсэн нь халуун орныг санагдуулам болсон аж. Зураг авалт Багамын арлын үзэсгэлэнт далайн эрэг дээр болсон юм. Дуучин бүсгүй энэ брэндтэй өмнө нь ч хамтарч байсны дээр байнгын худалдан авагчдын тоонд ч ордог юм байна.Бейонси ирэх зургадугаар сараас эхлэн аялан тоглолтоо эхлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ тоглолтод H&M брэнд ч хувцасны ивээн тэтгэгчээр оролцох гэнэ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jargal:
manaihan alban esnii distirbuter shig l brandiin gd l
2013-03-23
jargal:
yun dohiolol hamgaalal.mongoldoo chirj ireed heden delgvvrvvdiig tejeeh shig bolno doo
2013-03-23
jargal:
zarim delgvvr ni dampuurdagguim bhdaa.manai shopchid hasraana daa harin.daldyn malgai umsuud ordog bhaa.
2013-03-23
jargal:
h&m bolomjiin shvv.delgvvrt ni orood hyamdarsang tvvh saihaan saihan.
2013-03-23