
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2012 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо, 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо гарын үсэг зурсан “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулсан “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ыг тус тус баталлаа. Хоёр талын цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2, 075, 000. 00 турк лиртэй тэнцэхүйц америк долларын буцалтгүй тусламж олгох үйл ажиллагааг энэхүү хэлэлцээрээр зохицуулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ