Өнгөрөгч долоо хоногийн тойм
Өнгөрөгч долоо хоногт улс төр нийгмийн амьдралд болсон үйл явдлаас товчлон хүргэе. Юуны өмнө шатахууны үнийг үндэслэлгүй нэмсэн “Шунхлай” компаниас хөнгөлөлттэй зээлээ эргүүлэн татах хүсэлтийг ШӨХТГ-аас Монголбанкинд хүргүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал байв.
Түүнчлэн Английн ерөнхий сайд асан Тони Блэйрийн Монголд хийсэн ажлын айлчлалыг УИХ-д суудалтай зарим намын төлөөллүүд эсэргүүцсэн гээд улс төрийн амьдрал сонин содон үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө.
УБЕГ амралтын өдрүүдэд ажиллана Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт, бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан “Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах сарын аян ”-ыг өнгөрөгч долоо хоногт нийслэлийн хэмжээнд эхлүүлсэн. Тэгвэл уг аяны хүрээнд УБЕГ-ынхан амралтын өдрөөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг улсын хэмжээнд зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүрийн бямба гарагт тус газрын харъяа Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Иргэний бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар болон аймаг, нийслэлийн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, нэгжүүд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Энэ өдөр иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн үйлчилгээ үзүүлэхээс гадна архивын лавлагаа, гадаад паспорт олгох, шинээр материал хүлээн авах зэрэг улсын бүртгэлийн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн баримт бичгийн зөрчилтэй иргэд өөрийн оршин суугаа дүүргийнхээ хорооны улсын бүртгэгчид хандан судалгаанд хамрагдаж зөрчлөө арилгуулах боломжтой юм. Шатахууны үнэ 30 төгрөгөөр буурав Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газар болон Монгол банкнаас нефть импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл өгсөн билээ. Гэтэл шатахууны үнийг тогтвортой байлгах амлалт хүлээн Монголбанкнаас зээл авсан “Шунхлай” компани гэрээ зөрчсөн юм. Тиймээс тус компанид олгосон 21 тэрбум төгрөгийг эргүүлэн татаж, хүүг зах зээлийн ханшаар авах хүсэлтийг ШӨХТГ-аас Монгол банкинд хүргүүлээд буй.Тус компанийн үнэ нэмэх болсон шалтгааныг ШӨХТГ судалж үзээд үндэслэлгүй байсныг тогтоосон аж. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт “Жаст Ойл” ХХК-иас дизель түлшний жижиглэн борлуулах үнийг литр тутамд нь 30 төгрөгөөр бууруулснаа албан ёсоор олон нийтэд зарласан байна.
Тони Блэйр ажлын айлчлал хийлээ
Британи, Умард Ирландын Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн урилгаар манай оронд нэг өдрийн хугацаатай саатахдаа тэрбээр өөрийн удирдан ажилладаг байгууллагуудын шугамаар хамтын ажиллагааны асуудлууд хэлэлцсэн юм.
Тони Блэйр Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагыг үүсгэн байгуулжээ. Засгийн газрын үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр голлон зөвлөгөө өгдөг “Office of Tony Blair-Government Advisory practice” байгууллага, бизнесийн салбарынханд зөвлөгөө өгдөг “Тоny Blair Аssociates” пүүсийг тэрбээр удирддаг.
Дээрх байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар энэ удаагийн ажлын айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд Л.Болд нартай санал солилцсон байна.
“Монгол цэрэг” бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг батлав
Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаас цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах зорилго бүхий “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэн цэргийн алба хаагчдад мэргэжлийн боловсрол олгох ажлыг хамтран зохион байгуулахыг Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн сайд нарт даалгалаа.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэх, нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох зэрэг ач холбогдолтой гэж үзэж ба
А.Бат-Ялалтын шүүх хурлыг хойшлууллаа
Налайх дүүргийн банкинд дээрэм хийхээр ороод банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, таксины жолоочийг барьцаалсан хэрэгт татагдсан А.Бат-Ялалтыг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх байсан ч хойшиллоо. Өмнө нь шүүгдэгчийн өмгөөлөгч хурал давхцсан гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй бол өнөөдөр мөн л ирээгүй байна.
Тиймээс шүүх хурал ирэх сарын 5-ныг хүртэл хойшилжээ. А.Бат-Ялалтад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ