Газар өмчлүүлэх аян эхэллээ

img

Нийслэлд Монголын Мянганы сорилтын сан “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг  Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж, иргэдэд газрыг нь өмчлүүлэхээр тус сангийн төлөөлөл нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зуржээ. Төслийн хүрээнд дүүргүүдээс сонгосон айл бүрт очиж, газар өмчлөлтэй холбоотой материалыг авч, иргэдийг төлөөлөн холбогдох төрийн байгууллагатай ажиллах аж. Мөн нийслэл, дүүргийн Өмч, газрын харилцааны алба Мянганы сорилтын сангийн ажилтны бүрдүүлсэн иргэдийн газар өмчлөх хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн болон Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба “Иргэдэд газар өмчлүүлэх ажил” аяныг өнөөдрөөс эхлүүлэх юм байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бурхан төрүүлсэн гээд байгаа эмэгтэйн талаар олон үнэн худал юм ярьж таамгаар сэтгэцийн эмч нар дүгнэлтэрхүү хүнд үл ойлгогдох зүйл бичиж байхын оронд шинжлэх ухаан техник тоног төхөөрөмж өндөр хөгжсөн энэ цаг үед хурдан шалгаж нотлох хэрэгтэй шүү дээ.
2013-03-25
topur:
zuv ajil bna zaaval hiigeerei
2013-03-25
kkkkk:
zassssssssssssssssssss show
2013-03-25