Яагаад заавал зургаан нас гэж...

img

...манай хүүхэд дөрөвхөн настай хэрнээ миний гар утсыг надаас илүү мэддэг гээч... таван настай хүү маань том хүн шиг тогтож суугаад л ном сонин шагайдаг боллоо...энэ сүүлийн үеийн хүүхдүүдийг үү.Хэзээний нэг том хүн шиг ярих юм...

Ээж, аавуудын өөр хоорондоо ийн ярилцахыг та бишгүй олон удаа сонсч байсан байх. Хоёр мянган он гарсаар хүмүүс хүн төрөлхтөний түүхэнд үлдсэн тайлагдашгүй нууцуудыг нээх, ухуулах оролдлогууд эрчимтэй явж эхэлсэн.

Жишээ нь: Америкийн судлаач Ли Кэрролл шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөөгүй ер бусын хүүхдүүдийн аураг судалж, гоц авъяастан хүүхдүүдийг анх Индиго хэмээн нэрийдсэн. Түүний судалгаагаар 1970 оноос хойш өөрийнхөө сонгосон зvйлдээ гайхалтай амжилтад хvрдэг ер бусын  зөн билэгтэй хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт  төрж эхэлжээ. Индиго хvvхдvvдийн IQ нь дунджаар 130 бол жирийн хvнийх дунджаар 80 байдаг.  Харин 2000 оноос хойш талст ауротой буюу оюун ухаан, авьяас билэг нь бүр ч их хөгжсөн хүүхдүүд төрөх болсон байна. Энэ тухай ойлголт бидэнд саяхнаас буюу талст ауротой хүүхэд төрж эхэлсэн он цагаас хойш буюу 2000 оноос хойш бий болсоор одоо олон түмэн таамаг дагуулан оршсоор байгаа юм. Ээж аавуудад тэдний хүүхдүүдийн оюун ухаан асар хурдан хөгжиж, өөрсдийнх нь төсөөлдөг хүүхэд нас нь хэтэрхий хурдан өнгөрч байгаа мэт санагддаг болсон олон жишээг бид мэднэ. Тэгвэл үнэхээр хүмүүсийн хэлээд байгаа шиг алтан гахай жилд төрсөн хүүхдүүдээс хойш Монголд гоц авьяас, гоц ухаантай хүүхдүүд төрөөд байна уу эсвэл зүгээр л цаг өнгөрч юмс хувьсдаг шиг хэвлий дэх үр нь өдрөөс өдөрт хөгжин тэлэх оюун ухааныг нь өвлөж төрөөд байна уу. Ямар ч байсан зургаан настай хүү маань миний зургаан настай байх үеийнхээс хамаагүй ухаантай болсон байгаа нь л эргэлзээгүй. Саяхны нэгэн өдөр тутмын сонинд зургаан настай хүүхэд сургуульд ном сурахын оронд цэцэрлэгтээ тоглоом тоглож байх ёстой. Хүүхдүүд маань юугаа ч ойлгохгүй ядраад байна.Би найман настайдаа сургуульд орсон.Муудсан юм алга...гэхчилэн бичсэн байв. Харин яагаад зургаан настай хүүхдүүд сургуульд явах болсон шалтгааныг бичилгүй орхижээ.

Ер нь яагаад зургаан настай хүүхэд сургуульд явдаг вэ?

Нэгдүгээрт, Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр стандартаар хичээллэж буй улс орнуудын боловсролын тогтолцоотой хөл нийлүүлэх. Өөрөөр хэлбэл манай улсын ерөнхий боловсролын сургууль хүүхдийг 10,11 жил сургадаг байсан. Улмаар суралцаж төгссөн хүүхэд гадаадын их дээд сургуульд суралцах гэхээр заавал 12 жил ЕБС-д суран байхыг шаарддаг. Тиймээс гадаад харилцаа өргөжин тэлж байгаа өнөө үед  боловсролын тогтолцоог өөрчлөх зайлшгүй хэрэгцээ үүссэн байна. Гагцхүү нийгмийн хөгжил, тухайн хувь хүн, хүүхдийн сонирхолд нийцүүлсэн сургалт явуулах нь чухал учир өнөөгийн боловсролын чанарын шинэчлэлийн бодлого энэ зүгт чиглэжээ.

Хоёрдугаарт, Боловсролын тогтолцоо нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, байгаль цаг агаарын нөхцөл нь манай оронтой ойролцоо, ижил төстэй соёл, аж ахуйн онцлогтой улс орнуудын хүүхдүүдийн 1-12 дугаар ангид хэдэн наснаасаасаа эхэлж сургуульд элсэн сурч байгааг судалсан байна. Судалгаагаар зургаан настайгаасаа эхлэн суралцсан хүүхэд аливааг нягт тогтоож, сайн сурдаг гэсэн дүн гарчээ. Улмаар зургаан настай хүүхдүүдийг нэг жилийн хугацаанд сургаж туршсаны эцэст хүүхдийг энэ наснаас нь эхлэн сургуульд элсүүлэх болсон байна.

Бид харж байна. Хөвсгөл аймагт гурван настай цэцэрлэгийн хүүхдүүд үлгэрийн ном үзээд түүгээрээ жүжигчилсэн тоглолт хийн ээж аавууддаа сонирхуулж байна. Нийслэлийн 93-р сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настнууд хоороор морин хуур тоглож байна. Ирээдүй цогцолбор сургуулийн хүүхдүүд тав хоногт л гитар тоглож сурсан. Чингэлтэй дүүргийн тавдугаар цэцэрлэгийн дөрвөн настай охид ятга тоглож чадаж байгаа тухай мэдээ бишгүй л гарч байна...Асуудал үнэндээ зургаан насанд биш хүүхэддээ, хүүхдийнхээ чадвар, оюун ухаанд итгэдэггүй аав ээжид л байгаа юм. Төрүүлсэн үрээ эрхлүүлэхдээ миний бурхан хэмээн хэлээ хазлан байж хэлдэг хэрнээ жинхэнэ бурхан ухаан нуугдаж байгааг нь даанч анзаардаггүй. Гэрийн даалгавар нэртэй хуулан бичгийг нь хүлээд шахуу суулган байж хийлгэдэг ч бичиж байгаа өгүүлбэр, уншиж байгаа бодлогоо ойлгож байгаа үгүйг нь ойшоодоггүй. Харин багш, эцэг эх, сурагч хүүхдүүд зургаан настай балчируудын маань хүсл нэг л цэгт нэгдэж байгаа. Тэр бол сургалтыг сонирхолтой хэлбэрээр явуулж, хүүхдийг ядрааж залхаалгүй эрдэм сургах. Боловсрол шинжлэх ухааны яамны “Эрдэм боловсролтой Монгол хүн” боловсролын чанарын шинэчлэлийн бодлого гагцхүү үүнд л чиглэсэн юм билээ. Хүн хүмүүжүүлэх, хоол хийх хоёр өөр.

Хүүхдийнхээ насанд биш чадварт итгэн үр дүнг нь хүлээцгээе...

Ч.Буу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suhee:
minii baga huu odoo 9 nastai 5 dugaar angi hicheeldee tuurteed bgaa ym haragdahgui l bna negdugeer angid 2 sar suugaad 45 iin Uranaa bagsiin 2 dugaar angid guigaad suulgasan ehleed jaaahan tuurtej baisan bagsh ni arga eviin sain olson tegeed l angiihniigaa guitceed ochson bagsh ni olon jil baga angi avch tugsugsun 7,8,6tai huuhduudiig avch bna 5,6 tai huuhduud 7,8 tai huuhduudiig bodhod ih hurdan huleej avch oilgodog gem ni udaan tvchij suuj tesdeggui tuund taaruulaad zaahad 7,8 guudaas iluu baina gej yrij bsan turshlagatai bagsh anzaarch l bgaa tegehleer televiz medeeleliin heregseleer zuv tanin medehuin nevtruuleg tuuh zan zanshil geed l heregtei medeeleliig sain uguh ni zuitei
2013-03-26
suhee:
za ene medeeleliin talaar uuriin setgegdelee huvaalchay l daa bidnii ue huuhduudiin maani odoogiin ue medeeleliin asar ih yalgaatai adaglaad l oroi 18 chagt zuragt ehlen gardag blaa odooniih shig 24 ch bish geed l zahaasaa l tes uur bna tegehleer ter hemjeegeer uhaan ni zadarch bna tegeheer echeg eh ger bul bagsh surguuli sain anhaarch chigluulj chadval zuv l humuus boloh bh da yitai ch gesen mash hurdan medeeleliig tusgaj avdag l huuhduud
2013-03-26
OkOk:
Bidnii ued iphone ipad ene ter bsan bol bas l adil oroldood chadaj l bgaa shdee. Minii bodloor huuhduud ontsgoi bolood bna gej bodohoos iluu tsag uye dagaad shinechlegdej bgaa technic technology noloolj bgaa
2013-03-25
Batsaan:
iPad , smart phone deer ajilladaggui huuhed baihgui bolson baihaa. Ter chadvaraar n huuhdiig mundag setgej bna gej boloh esehiig medehgui bna.
2013-03-25
Unen:
Baruuni 1 ba 2 dugaar angi bol Tsetserleg shig l baidag.
2013-03-25
bitgii:
Ta nar bishee Ta nariin huuhduud gej bn uhaantai boloh geed yadchih yumaa kkk
2013-03-25
sainaa:
bagsh nar maani jaahan huuchinsag baina. het ih daalgavar ygyyd hyyhdiig yadargaand oruulchih taldaa arga baril ni ami bytei bgaad bnashyy
2013-03-25
eej1:
manai ohin hoer nastai. YouTube ees huuheldein kino uzdeg bas install dounload hiicheed teriigee uzeed l suudag
2013-03-25
mmmm:
minii IQ 136 (160) bnle
2013-03-25