Хакүхо М.Даваажаргал дээд амжилт тогтоогчдын эгнээнд орлоо
Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Хару башёд их аварга Хакүхо нэг ч унаагүйгээр түрүүллээ. Тэрээр энэ амжилтаараа мэргэжлийн сумод 24 дэх удаагаа түрүүллээ. 24 түрүүний есөн удаад нь нэг ч уналгүй түрүүлсэн цорын ганц сумоч болж дээд ажилтуудын эгнээнд орж чадлаа.
Одоо Хакүхо М.Даваажаргал дахин нэг удаа мэргэжлийн сумогийн дээд зиндаад түрүүлэхэд их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн амжилттай зэрэгцэх юм. Асашёорюү 2003 онд ёкозүна цол хүртэж, сумогийн дэвжээнээ 11 жилийг өнгөрүүлэхдээ дээд зиндаанд нийт 669 даваа авч, Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртэн, сумогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн билээ.
Мөн Асашёорюү 2005 онд болсон зургаан башёд бүгдэд нь түрүүлж, энэхүү агуу амжилт гаргасан анхны сумоч болж байсан юм. Тэгвэл Хакүхо М.Даваажаргал энэ амжилтыг ахиулахад тун ойрхон байна.
Эх сурвалж: www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ