Березовскийд нуусан хөрөнгө байсан уу
“Борис Березовскийд цааш нь нуусан багагүй мөнгө байсан, тэр өөрийн хөрөнгөнөөс зориудаар татгалзаж, харин хэцүү цаг үетэй тулгарсан хэмээн ярих нь огтоос инээдэмтэй хэрэг” гэж Олон нийтийн “Преображение” байгууллагын тэргүүн Алексей Вишняк хэлжээ. Тэр Орост л буцаж очиж байвал, мөнгөнийхөө ихээхэн хэсгийг золиослоход ч бэлэн байсан юм гэж олигархын хуучин туслах ярьсан байна. Борис Березовский Владимир Путинд захидал ирүүлж, эх орондоо очихыг мөрөөдөж байдгаа хүлээн зөвшөөрснийг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь тэмдэглэсэн юм.
Лондон хотод Платон Еленин нэрээр сууж байсан Березовскийн үхлийг олон янзаар таамаглаж байна. Хордуулсан байж болох юм гэсэн хувилбар гарсан ч нотлогдсонгүй. Хууль сахиулах байгууллагын төлөөлөгчдийн хэлснээр, Борис Березовскийн үхэлд гадны нөлөө орсон нь одоогоор огт харагдахгүй байгаа ажээ. Талийгаачийг амиа хорлосон гэдэгт түүний танилууд итгэхгүй байгаа аж.
Өнгөрөгч бямба гарагт нас барсан бизнесмэн Борис Березовскийн цогцост хийж буй задлан шинжилгээний дүнг Британийн эрх баригчид хүлээж байна. Албан ёсны мэдэгдлийг өнөөдөр хийх төлөвтэй байгаа гэнэ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ