
Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар ангийн Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Хөх хот руу явж байсан олон улсын суудлын галт тэрэгний зорчигчдод шалгалт хийсэн хилчид өөр хүний паспорт ашиглаж явсан хүнийг илрүүлсэн байна.
Тодруулбал, О.Гэрэлцэцэг хэмээх эмэгтэй 2008 онд Я.Эрдэнэцэцэг гэх нэрээр гадаад паспорт гаргуулсан байжээ. Улмаар уг паспортыг ашиглан БНСУ руу гарч байсан нь тогтоогджээ. Мөн уг хуурамч паспортоо ашиглан дахин хил давах гэж байгаад баригдсан байна. Одоо түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ