Брейвикийг эхийнхээ оршуулгад оролцохыг зөвшөөрсөнгүй

img

 

Норвегийн террорист Андерс Брейвик  удтал хүндээр өвчилж байгаад өнгөрсөн баасан гарагт нас барсан эхийгээ оршуулгад оролцож чадахгүй болжээ.  Энэ тухай Брейвикийн ял эдэлж буй Ила шоронгийн захирал Кнут Бьяркэйд ням гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Шоронгийн удирдлага ойр дотнын хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэхийг хоригдлуудад зөвшөөрөх тал бий. Харин онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн тухайд өөр аж. Тэд оргон зугатах магадлал их байдаг гэнэ. Үүний дээр Брейвик ямар нэг хөнгөлөлт эдлэх хангалттай хугацааны ялаа эдлээгүй юм гэж Бьяркэйд хэлсэн байна.

Брейвик өнгөрсөн долоо хоногт эхтэйгээ уулзсаныг “Норвегийн нэг номерын хоригдол”-ын өмгөөлөгч  дурджээ.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ