Оюутнууд ухаалаг цаг бүтээлээ

img

Гар утас , технологийн судалгаа,үйлдвэрлэлийн Пёнгтэк компани 2004 оноос эхлэн  жил болгон Солонгос улс даяарх Айти чиглэлээр суралцаж буй оюутнууд дундаас 20 оюутанг шалгаруулан авч  "Дизайн Коммунити" хэмээх хөтөлбөртөө  багтаадаг.

Энэхүү хөтөлбөрт  багтсан оюутнуудад  хичээлээс нь гадуур  тэтгэмж олгон  шинэ санаа гаргах, шинэ технологи бий болгон турших боломжоор ханган ажиллуулдаг ба одоогоор 200 гаруй оюутан уг хөтөлбөрт багтан технологийн салбарт олон тооны шинэ бүтээл гарган , ихэнх нь Пёнгтэк компанидаа ажилд  ороод байгаа юм . Тус хөтөлбөрт өнгөрсөн жил багтсан оюутнууд Ухаалаг цаг бүтээсэнээ өнөөдөр үзүүллээ.

Хэрэглэгчидийн ихэнх нь ухаалаг гар утсыг  биш харин ухаалаг цагийг  сонгодог болохыг төлөө ажиллах  нь  бидний зорилго хэмээн Пёнгтэк компаний 10 дах удаагийн "Дизайн Коммунити" хөтөлбөрийн оюутнууд тайлбарлаж , олон төрлийн боломж, чадвартай байх ухаалаг цагаа тун удахгүй дэлгэрэнгүйгээр нийтэд танилцуулна гэжээ.

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ