“Бааварын сэтгэцийг шалгуулна”

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан “Дижитал” хамтлагын ахлагч Баавар түлэгдсэний улмаас эмнэлэгт хүргэгдэн ирсэн юм. Түүний биеийн байдлын талаар Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Л.Тулгаас тодрууллаа.

-Дуучин Баавар хэзээ танай эмнэлэгт хүргэгдэж ирсэн бэ. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Уржигдар орой Цагдан хорих төвөөс манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Гал юунаас болж гарсныг бид мэдэхгүй. Баавар түлэгдэж ирээд эмчлүүлж байна. Нүүр, толгой, хүзүү, өвчүү, хэнхэлтэг, дал нуруу хэсэг, хоёр гар нь түлэгдсэн. Боолттой байна. Тайвшруулах тариа хийлгүүлсэн. Анх хүргэгдэж ирэхдээ нэлээд хөөрлийн байдалтай ирсэн. Одоо унтаж байна. Унтаж байгаа хүнийг сэрээдэггүй юм. Сайн унтуулбал шээсний гаралт нь нэмэгдэх зэргээр эмчилгээнд эерээг нөлөөлдөг.  Нэлээд гүнзгий түлэгдэлтэй.

-Эмчилгээ эхэлсэн үү?

-Эмчилгээ хангалттай хийж байгаа. Ерөнхийдөө биеийнх нь  40 хувийн түлэгдэлтэй.

 -Биеийнх нь 40 хувь түлэгдсэн байхад  эмчилгээний явцад ямар хүндрэл гарах уу?

-Хордлогод орно. Эмчилгээний үр дүнд хордлого тайлагдана. Ийм зэргийн түлэгдэлтэй хүмүүсийн 10-12 хүн нь нас барах магадлалтай гэсэн судалгаагаа бий. Яахав 35-40 хувийн түлэгдэлтэй хүний тархи, зүрх судас, өөрийн нь суурь ямар өвчтэй байна гэдгээс хамаарна. Эмчилгээ авах боломжтой.

-Өөрийгөө шатаахыг завдсан гэсэн мэдээлэл байна. Хэдийгээр хуулийн байгууллага эл асуудлыг шалгаж байгаа ч эмнэлгийн зүгээс сэтгэцийг нь шалгах боломжтой юу?

-Сэтгэцийг нь шалгуулна. Баавар унтаж байгаа учраас эмчлэгч эмч нь ярилцаагүй. Сэтгэцийн эмч нарт үзүүлэх шаардлагатай эсэхийг тогтооно. Түлэгдсэн хүн маш их өвдөлттэй байдаг учраас  ухаан санаа нь хэвийн байдлаа алддаг.

Мансууруулах бодис хэрэглэсэн, худалдахыг завдсан хэрэгт сэжигтнээр татагдан хоригдож байсан Ш.Батбаяр буюу "Дижитал"-ын Баавар  энэ сарын 23-нд буюу өнгөрөгч бямба өөрийгөө шатаахыг завдсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Түүнчлэн Цагдан хорих 461 дүгээр ангид гал гарсны улмаас Бааварыг золгүй байдалд өртсөн гэх мэдээлэл ч бий. Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албаны эх сурвалж “Цагдан хорих 461 дүгээр ангид гал гараагүй. Ш.Батбаяр өөрийгөө шатаахыг оролдсон нь тогтоодсон” гэх мэдээллийг өгч байгаа юм. Тэгвэл гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдож байсан хүний өрөөнд амиа хорлох оролдлого хийх боломж яагаад бүрдэв гэсэн асуултыг холбогдох байгууллагад ар гэрийхнийнх зүгээс тавих гэж  байна. Түүний ээж хэлэхдээ “Хүүхдийн биеийн байдал  тааруу байна. Чухам ямар асуудлаас болж хүү маань түлэгдсэнийг тодруулна” гэл ээ.

Сануулахад, Баавар буюу Ш.Батбаярыг Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байхад нь  өнгөрөгч онд саатуулж байсан юм.

Ш.Батбаярыг цагдаагийнхан саатуулсны дараа гэрт нь нэгжлэг хийхэд хар тамхины төрлийн зүйл олдсон бөгөөд тэрбээр цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ хар тамхи хэрэглэдэг болохоо хүлээсэн аж. Түүний гэрээс олдсон хар тамхины төрөл, зүйлийг шинжлүүлэхээр шүүхийн шинжилгээний төвд өгсөн байна. Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн Бааварыг мансууруулах төрлийн “мөс” гэж нэрлээд байгаа бодисыг Алтай гэх этгээдээс  хоёр удаа худалдаж авсныг тогтоосон байна. Тиймээс түүнийг мансууруулах төрлийн бодис хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Мөн гэрээс нь таблетик хэлбэртэй, эм шиг цагаан өнгийн бодис олджээ. Түүнийг мансууруулах төрлийн бодис байж магадгүй гэж үзээд шинжилгээнд өгчихсөн байгаа аж. Мансуурсан хэрэгт татагдсан Бааварыг   мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан шүүх хурал өнөөдөр болох байсан юм.

Баавар  өмнө нь буюу 2007 онд бусдад мансууруулах бодис зардаг Б.Рагчаабазар гэгчийн хамт  эрүүгийн цагдаагийн газарт шалгуулж байжээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mansuuragsh:
HAR TAMCHICHINAA MANSUURAGCHIDAA YASAN IH OMOORDOG YUM BE. NUGEL HIISEN HUN BURHANII SHIITGELEE AMSSAN L BNA.
2013-04-01
ШУУД.МН ИЙНХАН БОЛИЕ!!!:
БААВАР ӨӨРИЙГӨӨ ШАТААХААР ОРОЛДСОН БАЙХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ.УЧИР НЬ ГАВ ТАЙ БАС САХИЛГИЙН ӨРӨӨНД ГАНЦААРАА ОРСОН ХҮН ӨӨРИЙГӨӨ ШАТААХ НЬ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ.ИНГЭЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААЖ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ ОЧГЭРЭЛ ГЭХ МЭТ ХҮН ЧАНАРАА ГЭЭСЭН ТАМЛАГЧДИЙН ХЭРГИЙГ ӨМӨӨРӨХ ХАНДЛАГТАЙ ЗҮЙЛС ЦАЦАЖ БАЙГААД ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА.ҮҮНИЙ ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХҮРТЭЛ ХИЙГДСЭН БАЙГАА.БААВАРЫН СЭТГЭХГҮЙ ЭРҮҮЛ.ЦАГДАН ХОРИХ ТӨВД ОЧЧИХООД МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭХ ЯМАР Ч НӨХЦӨЛ БАЙХГҮЙ.ИНГЭЖ ОЛОН ЖИЛ МУ-Н УРЛАГТ ЗҮТГЭСЭН ХҮНИЙГ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ЭРҮҮЛ БУС МЭТЭЭР БИЧИЖ БАЙГАА СЭТГҮҮЛЧИД ӨӨРСДӨӨСӨӨ ИЧВЭЛ ТААРНА !!!
2013-04-01
uuganaa:
hvmvvs har zaluugaaraa ymar ih vhej bnaa hairan zaluus hairan zaluu nas hairan shn amidral . Haramsaltai ym ih boloh ymaa humvvsnegnee ymar ih muu heldeg ym bee ene hvn muulaad bgaa garuudad zowlon dohioldohgvi ym shig l aashlah ymaa bolj ene ter gd uurdduu zowohgvi ym shig neg l udur chi uilna gdgee sanaj yw hvnii zowlongoor jargal hiih hereggvi
2013-03-26
suugii:
negnee muulah gej vzvvlj uguh ymaa ugaasaa l naad shorongiinhon.chin.hvn aldag biz de zodod allaa gawalj dungluud allaa ervvljvvlhed awaachaad zodod alchlaa l gdg ter bvhend n hariutslaga tootsdog ymuu emleg tsagdaa shoron gd dan l hvn alj bdg tvlj bdg . Tegeed hariutslaga tootshoorooo ajilaas n halna uur zvilgvi awrana gd l alaad bdg ym bish vv v ervvljvvlhed vhsen hvn emlegt vhej bga hvn shorond vhej bga hvn gd zunduu l bn dag hvn bolgoj bn hvneer boodog hj bn shvv dee hvvhed ch tvlj l bsan bvr neg hvnd surtaltai hvnii erh zurchsun hvmvvs emleg tsagdaad bdg ym bishvv
2013-03-26
naran:
yamar xashirdaggui yum be
2013-03-26
õàðàìñàë:
õ¿ì¿¿ñýý àìüäàäàà õ¿íýý õàéðàëöãààÿ.õàéðàí çàëóó,
2013-03-26
caak:
Zaluu hun buruu zow ym zondoo hiisen baij bolno hunii erh haan bna toriin hamgaaltnd baisan hunshuudee
2013-03-26
bubaa:
hun chanart hun shuu mdehgui ymnuud duugui bai uruwdulduu hun aldaa l bz humuusee amidral hairlaldaa unaj bgaa negendaa ewi ewi eejiin hairtai huu shuu dee. burhan iweeg
2013-03-26
az jargal:
amidraliinhaa taliig ongorooj bsnaas ene ni dr bhoo tgel aris nohuuleel boloo shdeeee ....
2013-03-26
kodo:
Yur ni hetsuu hundee deerelhuu nahaalnii gar shuu dee
2013-03-26
yu gesen ug ve:
10-12% n uhdeg gedeg chen,,1005 aas uu 12 oos 10 n gej baigaa yum uu,,amid mend l baih n chuhal
2013-03-25
sain emchluuleerei:
tulegdelt ehtei hun setgetsend n oorchilolt orno shuu dee,,ter ch yahav,,sanaatai l yum baina daa
2013-03-25
yalaas zugtaah oroldlogo:
heregees multrahiin tuld hiisiin bishuu.uil laigaa evteihen edlehguidee
2013-03-25
az jargal:
amidraliinhaa taliig ongorooj bsnaas ene ni dr bhoo tgel aris nohuuleel boloo shdeeee ....
baraa:
dontood neheed baihaar hynees iim avir gardag
2013-03-25
Шороотын Цэвээн:
Баавар өөрөө ямар авиртай хүн билээ Атаман болох гэж байгаад атамануудын дургүйг хүргээ л биз өөр юу байхав
2013-03-25
deere:
Oilgomjtoi l bnayy
2013-03-25
ogii:
say medeegeer ooroo garcn bn sndee.yasan gej ooriigoo snataah ve.horih snorongiinhon hvn alcnihaad oorcnoocoo holdyylah gej oroldono.kamert hvn vhne.odoo hvniig ooriigoo snataalaa gehee boliocnee.ooriinhoo cetgel canaagaar iim bn gedgee say haryyllas.umar cn hvn bi iim bolcnihloo gej gytrangi baidla gargana sndee.cetgetsii n snalgyylna ene ter gehee boliocnee hvniig amidaar n hiihee bolimoor umaa.oorcnoocoo hatiytslagaa holdyylj bolohgvi snvv
2013-03-25
санаа:
нэгэнтээ шатаж баигаа бол авилгын эсрэг шатахгуи тэнэг хог
2013-03-25
ijii:
tegeh baihaa
2013-03-25
ganaa:
ugaasaa shorond hiisen ni deer sh dee.har tamhiig mongoliin ireedui bolson ohid hovguuded ogch bgaa gedgiig sain bod.eniig taslan zogsooj yaliig ni changatgah heregtei.ene bol mongoliin ard irgediin esreg oduulsen gemt hereg gej bodoj bna
2013-03-25
50000:
мансууруулах бодис хэргэлдэг хүн мэдээж сэтгэцийн өөрчлөлттэй байх нь дамжиггүй
2013-03-25
баатар.:
Байнаа. Түүнийг чинь зулын гол болох гэдэг юм.
2013-03-25
ZOCHIN:
TEMUUJIN SAIDAA TUS GAZART NI HARIUTSALGA TOOTSOJ, ENE SHORONZSON HUULIINHA YLIIG BAGASGAACH. MONGOLIIN HAMAG ZALUUS SHOROND ZALUU NASAA DUUSLA.
2013-03-25
Зочин:
Тэмүүжин сайд шударга юм чинь огцрох өргөдлөө өөрийн хүсэлтээр бичиж өгөх байхаа. Шууд өөрийнх нь хариуцсан байгууллага шүү дээ. Эмнэлэг хэрэгтэй юм байнаа сайдаа.
2013-03-25
ijii:
tegeh baihaa
oogii:
ta nar boliocn hvn myy heleed yahnav.hoorhii baij cyyj cnadahgvi bolood vhii gej bodoo biz...zalyy hvvhed aldaa biz..snoron tiim saihan ed bisn snvv de.saihancambyygiin hvvhed bcan bol tegj cyyhgvi sndee.hoorhii egel engiin zalyyg snvv der
2013-03-25
0007:
yu bolj bna ene jin yaj amidrahin
2013-03-25
qer4:
medrel muutai amitan bolj yal zabshih gj bga biz asaaguuriig zalgial oroo biz ed bol surtsan l bga
2013-03-25
zambal:
hohi chini bolj dee hoorhii
2013-03-25
Дээгий:
Хүн өөрийгөө шатаана гэж байх уу?
2013-03-25
баатар.:
Байнаа. Түүнийг чинь зулын гол болох гэдэг юм.
buya:
iim muuhai medeend tohiroh goyo ug oloj setgegdel bichih hend heregtei yum be? henii setgeld taaruulan amidrah yostoi yum be?
2013-03-25
buya:
yamar baih n hamaagui manai tsetseg tarih gazar 1945 onii germenii tsetseg tarih gazar shig huniig jargaaj baihaa bolimoor yum zugeer niigmees hol urguulah yostoi yum bishuu
2013-03-25
oono:
teneg zaluu baina daa mansuursan baisan biz esvel garah gartsgui boljdee
2013-03-25
BVRAA:
YALAAS ZUGTAAJEE HUURHII
2013-03-25